Сангийн яамны ТНБД-аар томилогдcон М.Санжаадорж ₮1,2 тэрбумын 2 ОРОН СУУЦТАЙ, ₮20 саяын үнэлгээтэй 4 ГАЗАРТАЙ

Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Анарыг чөлөөлж, М.Санжаадоржийг үүрэг гүйцэтгэгчээр томилжээ.
М.Санжаадорж нь Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын даргаар ажиллаж байсан билээ. Харин Н.Учралын зөвлөх байсан Б.Анарын хувьд өнгөрсөн тавдугаар сард тус албан тушаалд очсан бөгөөд ийнхүү 3 сарын хугацаатай ажиллаж чөлөөлөгдөөд буй.
Тэгвэл Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдcон М.Санжаадоржийн 2025 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.
Тэрбээр мэдүүлэгтээ:
Өөрийн орлого: ₮130 сая
Гэр бүлийн орлого: ₮5,2 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮0 сая
Орон сууц барилга байгууламж: ₮1,2 тэрбум /Орон сууц-2, Авто зогсоол-2/
Тээврийн хэрэгсэл: ₮0 сая
Мал аж ахуй: ₮0 сая
Газар: ₮20 сая /Эзэмших-698м2-2, Эзэмших-700м2-2 нийт 4 газартай/
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮40 сая
Хадгаламж: ₮198 сая
Авлага: ₮0 сая
Зээл: ₮303 сая гэж мэдүүлжээ.






