“COP17-ийн жинхэнэ өв нь Монголд үлдэх бодит хөрөнгө оруулалт, үр дүнтэй төслүүд байх ёстой“

2026 оны 8 сарын 18

Arslan.mn

УИХ-ын гишүүн асан Д.Оюунхорол “COP17-ийн жинхэнэ өв нь Монголд үлдэх бодит хөрөнгө оруулалт, үр дүнтэй төслүүд байх ёстой" гэдэг байр суурийг илэрхийллээ.

Тэрбээр "Цөлжилт, газрын доройтол, ган болон газрын нөхөн сэргээлтийн асуудлаар дэлхий нийтээрээ шийдэл эрэлхийлдэг Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар Бага хурал (COP17) эхэллээ.

Манай улсын газар нутгийн 81 хувь нь цөлжилт, газрын доройтолд өртөөд буй энэ үед COP17 хурлыг эх орондоо зохион байгуулж байгаа нь Монголын байгаль орчны сорилтуудыг дэлхий нийтийн анхаарлын төвд авчрах том боломж юм. Цөлжилт ба газрын доройтлыг зөвхөн байгаль орчны асуудал гэж харах нь хангалтгүй. Энэ бол малчдын амьжиргаа, хүнсний аюулгүй байдал, улс орны эдийн засаг болон хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөнтэй шууд холбоотой нийгэм, эдийн засгийн маш том сорилт билээ.

Тиймээс газрын нөхөн сэргээлтэд байгаль хамгаалал, эдийн засгийн хөшүүрэг, дэвшилтэт технологи болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг нэгтгэн компаничилсан байдлаар ашиглах шаардлагатай байна. Газрын доройтол бол угаас байгаль орчны төдийгүй эдийн засгийн асуудал юм.

COP17 хурал нь Монгол Улсыг байгаль орчин, уур амьсгалын салбарт дэлхийд таниулах томоохон талбар болж байна. Гэхдээ бид зөвхөн хурал зохион байгуулагч байгаад зогсохгүй, дотоодод бодитоор хэрэгжиж буй шийдлүүдээ дэлхийд харуулах ёстой. Нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжиж буй айл өрхүүдийн туршлагаас эхлээд сэргээгдэх эрчим хүчний томоохон төслүүд, бэлчээрийн мониторингийн систем зэрэг технологиор дамжуулан Монгол Улс өөрөө шийдэл экспортолдог улс болох боломжтой.

Arslan.mn

COP17 дууссаны дараах бодит үр дүнг хэдэн хүн ирсэн, хэдэн арга хэмжээ зохион байгуулагдсанаар биш, харин хэдэн бодит төсөл, хэдэн төгрөгийн хөрөнгө оруулалт Монголд үлдсэнээр хэмжих хэрэгтэй. Хэрэв COP17 нь Монголын ногоон төслүүдийг олон улсын хөрөнгө оруулагчидтай холбодог гүүр, платформ болж чадвал энэ нь бидний хамгийн том ололт, үнэ цэнтэй өв болон үлдэнэ." гэв.

Arslan.mnArslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670240
0 эможи

keyboard_arrow_up