Э.БАТШУГАР: Эм, эрүүл мэндийн болон хүнсний нэмэлт бүтээгдэхүүний цахим сурталчилгаанд хяналт тавина

2026 оны 8 сарын 11

Arslan.mn

Сүүлийн өдрүүдэд тураах зориулалттай бүтээгдэхүүний гарал үүсэл, бүртгэл, зөвшөөрөл, чанар, аюулгүй байдал болон сурталчилгаатай холбоотой мэдээлэл, гомдол олон нийтээс ирж байна.

Иймд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар болон Нийслэлийн Эрүүл мэндийн газарт чиг үүргийн дагуу хяналт шалгалт хийж, бүтээгдэхүүний хууль, журмын нийцлийг тогтоож шуурхай арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болголоо.

Түүнчлэн бүртгэлгүй эм, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн, витамин, жин бууруулах болон биеийн галбир өөрчлөх үйлчилгээтэй хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг сурталчлах, худалдах, хэрэглэхийг уриалах явдлыг таслан зогсоож , хяналт тавихаар Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтран ажиллаж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670161
0 эможи

keyboard_arrow_up