Ерөнхий сайд аа, брэнд бүтээгдэхүүнийг таньж, шинжилж чаддаггүй авлигал, хүнд суртлыг цэцэглүүлсэн “ХАБҮЛЛ” лабораториос чөлөөлж өгөөч!

2026 оны 7 сарын 28

Arslan.mn

Олон улсын брэнд бүтээгдэхүүний албан ёсны бичиг баримтад итгэлгүй, орц найрлага, ноу хау-гаа дэлгэрэнгүй нотолж, явуул гэдэг лаборатори ганцхан Монгол Улсад шадар сайдын харьяанд л байна. 

Энгийн иргэд тэр бүр мэдэхгүй ч аж ахуйн нэгж, бизнес эрхлэгч нар бүгд анддаггүй алдартай хүнд сурталтай, авлигалыг цэцэглэн хөгжүүлж буй газар бол Шадар сайдын харьяа агентлаг Стандарт хэмжил зүйн газрын харьяа Хүнсний Аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори (ХАБҮЛЛ) юм.

Үе үеийн шадар сайдууд өөрийн ойр дотны хүнээ ХАБҮЛЛ-ын даргаар томилоод олон жил болсон. Улсын төсвөөр өчнөөн тэрбумын тоног төхөөрөмж авдаг ч ажиллуулж чадах хүн нь байхгүй хий зэврээд дуусдаг байна. Шадар сайд Н.Номтойбаяр ХАБҮЛЛ-ийн даргаар Э.Содномжамцыг томилжээ.

Тэгвэл ХАБҮЛЛ нь иргэдийн эрх ашгийг хааж, бизнес эрхлэгчдийг хэрхэн чирэгдүүлж байгаа талаар танилцуулъя.

Гаалийн байцаагч нар нь хүртэл ХАБҮЛЛ-ийг даваад гараад ирвэл “овоо” юм байна гэж итгэе гэдэг үгтэй болтлоо хүнд суртал, авлигалыг уг лаборатори хөгжүүлжээ. 

Европын бүх оронд худалдаанд гардаг, ДЭМБ-ээс хүртэл стандартад нийцсэн гэсэн бичигтэй олон олон чанартай бараа, бүтээгдэхүүнийг ХАБҮЛЛ нь өөрсдөө давхар шалгана гэх нэрийдлээр их хэмжээний дээжийг хураан авч, гурван сар хав дарж бизнес эрхлэгчдийг чирэгдүүлдэг байна. Жишээ нь 100 ширхэг бараа бүтээгдэхүүний 30 ширхгийг нь хураан авч гурван сар дардаг ХАБҮЛЛ шиг лаборатори монголд л байна.

Дэлхийн брэндийг шинжилж чадахгүй ч, гурван сар хор, хүнд металь байгаа эсэхийг нь шалгадаг нэр төдийн лаборатор нь ХАБҮЛЛ байжээ.

Энэ хугацаанд үлдсэн бараа бүтээгдэхүүнээ галиас авч чадалгүй хүлээсээр тээвэр, хадгалалтын горим зөрчигдөж үлдсэн бүтээгдэхүүнүүд муудаж, хэрэгцээгүй болон бизнес эрхлэгчид бүрэн шаталтанд орж, дампуурдаг байна. Гаалийн байцаагч нар нь ХАБҮЛЛ-ын бичиггүй бол өгөхгүй гэж хүний үнэтэй цайтай бараа, бүтээгдэхүүнийг ямар ч хадгалалтын горимгүй хөндөө агуулах руугаа шидэж муутгадаг гэх. Хоёр төрийн байгууллагын дунд хүний царай харсаар олон олон дистрьбютер болох эрхээ алдсан гэх бизнес эрхлэгчдийн цөхрөл тоогоо алджээ. 

ХАБҮЛЛ-д ажилладаг хүмүүс нь хуучин мэргэжлийн хяналтад ажиллаж байсан алба хаагчид, дарга, сайд нарын ойрын хамаарал бүхий хүмүүсээр дүүрчээ. Учир нь эндэхийн хаалгаар дэлхийн үнэтэй брэндүүд, хэдэн арван саяаараа авлига орж ирдэг ашигтай газар учраас тэр. Хүний үнэтэй бараа бүтээгдэхүүнээс өчнөөн олон ширхэгээр нь хураан аваад байцаагч нар нь хувийн хэрэглээндээ хэрэглэдэг гэх аман яриа битүү тархжээ. Ямар сайндаа ашиг, татварт өгөх бүх хувийг нь хурааж авснаа дахиад гурван сарын дараа нэмээд хураана гэж сүрдүүлдэг гэх. ХАБҮЛЛ-ийн лабораторын ажилчид, дарга цэрэггүй битүү брэнд хэрэглэдэг нь анхаарал татна. Ихэнх нь тэд бизнес эрхлэгчдийг чирэгдүүлж, бизнесийг нь хааж боох дээрээ тулж сүрдүүлсэн нэмэлт орлого гэлтэй. ХАБҮЛЛ-ын ажилчдын харилцаа, хандлагатай бүр ярилтгүй. Нөгөө л мэргэжлийн хяналтын хүнд суртал тэндээс үнэртэнэ. 

Сонирхолтой нь албан ёсны дистрьбютер газрууд хүртэл ХАБҮЛЛ-ын нохдод зуугдана хэмээн ил гарч, шүгэл үлээхээс айн, арга ядахдаа нэрээ нууцалж өчнөөн гомдол өгөөд шийдэгдэлгүй олон сар болжээ. 

Монгол Улсад  чанартай бараа, бүтээгдэхүүн яагаад орж ирдэггүй талаар иргэд ч, гадныхан ч их гайхдаг. Замын-Үүдийн хилээр нь чанарын баталгаагүй жимс, хүнсний ногоо, чихэр, хямд бүтээгдэхүүн цувдаг атлаа дэлхийн брэндүүдийг болохоор хилээрээ нэвтрүүлдэггүй жишиг манайд л байдаг. 

Иргэд нь, Аж ахуйн нэгж нь ч тэр чанартай бараа, бүтээгдэхүүн хэрэглэх сонирхолтой байдаг ч Улс нь зөвшөөрдөггүйн нэг жишээ ХАБҮЛЛ юм.  

Манай улсын ХАБҮЛЛаборатори нь олон улсын стандартад нийцсэн брэнд бүтээгдэхүүнийг бүрэн хэмжээнд судлах тоног, төхөөрөмжгүй, хүний нөөц, мэргэжилтэнгүй хэр нь Япон, Герман, Франц, Шевцарын хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг шинжилж судална гэх нэрээр бизнес эрхлэгчдийг дарамталдаг “вант улс” болсон нь харамсалтай. 

Ерөнхий сайд Н.Учрал нь бизнес эрхлэгчдээ дарамтаас чөлөөлье гэвэл нэн даруй хамар доор нь авлигал, хүнд суртлыг цэцэглүүлж буй ХАБҮЛЛ-аас бизнес эрхлэгчдээ чөлөөлж өгөхийг мянга, мянган аж ахуйн нэгжүүд хүсэж байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
670018
1 эможи

Buyandelger
2026-07-30 14:33
Tanai site gomdol hvleen awdag ymar huuliin erhtei we. Bichsen zvilee oilgoj bichsen yumuu. Hed heden udaa deej ugch hariuga awch bsan. Deej hvleen awah ni heden huurhun ohiduud bdag. Zan hariltsaa saitai. Achaalal ihtei hariu jaahan udaj bgaa shvv gdeg ch hariu maani 1 medhed l garsan bdag.
үнэн бай
2026-07-30 14:33
тэнд чинь олон хүн ажилладаг юм шүү шинэ даргыг харлуулах үүрэг авсан бол уучлаарай тийм юм байхгүй ээ байгууллагын нэр төрд халдаж бгаагаа мэдэж бна уу танайх
bolor
2026-07-30 11:50
олон жилийн түүхтэй олон олон эрдэмтэн мэргэжилтэн ажиллаж байсан одоо улам сайжраад явж байгаа улсын хэмжээнд ганц урдаа барьдаг Хабүлл аахарлуулах хэнд ашигтай байдаг юм болоо Авилга хээл хахуулиаас ангид байгаа ганц улсын байгууллага байх шүү юмны үнэ хэд дахин нэмэгдсэн энэ хэцүү үед маш бага цалинг амьдралдаа хүргэж ядан чин шударгаар ажиллаж байгаа олон шударга мэргэжилтэнүүдийг ингэж гүтгэж доромжилж байгаад маш гомдолтой байна. Хабүлл ийн удирдлагууд энэ сайтыг шүүхэд өгнө гэдэгт итгэж байна .
А
2026-07-29 14:33
Шинэ удирдлага ажиллаад ердөө хоёр сар болж байна. Аливаа асуудлыг бүхэл байгууллага эсвэл шинэ удирдлагатай нь холбон дүгнэхээс илүү бодит нөхцөл байдал, хариуцлагыг нь ялгаж харах хэрэгтэй болов уу. Лабораторийн салбарт шударгаар, хариуцлагатай ажиллаж байгаа олон мэргэжилтэн бий шдэ
С
2026-07-29 14:28
Бүх лаборатори, бүх лабораторийн ажилтныг нэг нийтлэлээр дүгнэх нь зөв биш болов уу. Өдөр бүр хариуцлага, ёс зүйтэйгээр ажлаа хийж, иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлын төлөө хөдөлмөрлөж байгаа маш олон мэргэжлийн хүмүүс бий. Асуудал гарсан бол хууль, журмын дагуу шийдвэрлэгдэх ёстой ч нэг хүний үйлдэл байгаа бол бүх салбарт хамаатуулж ойлгож болохгүй гэж бодож байна.
Зочин
2026-07-29 12:20
Сайн юм хийх гэхээр харлуулж байх юм аа би нэг орход харицаа сайн ажилаа асуудалгүй бүтээж бсан худлаа бичхээ болио
Байгалмаа
2026-07-29 10:40
Хандалтын төлөө ч юу ч гэж худлаа ш**даг, аягүй сонин сайт шүү, одоо бүр хабүлл рүү дайрч гэнэ.
Батаа
2026-07-29 10:13
Хэзээ тийм юм байсан юм бээ, би дандаа үйлчлүүлдэг тийм л авлилга надаас нэхэж байгаагүй сонин л юм
Зочин
2026-07-29 10:06
Хувийн лабораториуд ХАБҮЛЛ шиг олон үзүүлэлтээр шинжилгээ хийх чадамжгүй учраас улсын байцаагчид ХАБҮЛЛ-ийн шинжилгээг хүлээн зөвшөөрнө гэдэг юм билээ. Хүнсийг аль болох олон үзүүлэлтээр шинжилж хүний эрүүл мэндэд хор нөлөө үзүүлэхгүй гэдгийг тогтоох нь зөв шүү дээ. Сүүлийн жилүүдэд шинэ багажтай боллоо, шинжилгээний үзүүлэлт нэмэгдлээ гэсэн мэдээлэл гарч байгаа. Цаашид энэ лабораторийг улам чадавхжуулах хэрэгтэй юм шиг санагддаг шүү.
Зочин
2026-07-29 09:35
Дэлхийн ямар бренд вэ. Хэлж өгчээ. Европын брендийн дэлгүүрээс хулгайлсан зүйлийг арга оруулж ирэх гээд байгаа юм биш үү
Хуульч
2026-07-29 09:25
Дэлхийн бүх брэндийг хуурамчаар үйлдвэрлэдэг айуул 80 хувьтай байдаг. Тийм учраас брендийн компани нь нэрийн дэлгүүрээ борлуулагч орнуудад нээдэг. Тэд хүнс байна уу өргөн хэрэглээний бараа байна уу борлуулах бүх бүтээгдэхүүнийхээ сертификат болон гарал үүслийн бичиг баримтаа олон улсын стандартад нийцүүлэн 1-3 сарын өмнө гаальд өгсөн байх ёстой байдаг. Гааль шаардлагын дагуу дахин шинжилгээ хийх эсэхийг шийдээд ХАБҮЛЛ д даалгавар өгдөг.
М
2026-07-29 08:46
Medee beltgej suraagui henii zahialgaar heden tsaas avaad bicij bga ym bldoo
Сэжгийн худлаа юм бичдэг сайт бна
2026-07-29 05:29
Шал худлаа Сэжгийн
Зочин
2026-07-29 00:28
1. Шинэ дарга ирээд 2 сар болж байна. 2. Ажил хүлээж авсан өдрөөс өнөөдрийг хүртэл шинжилгээ уддаг багаж тоног төхөөрөмжийн дутагдалтай байдлыг шийдвэрлүүлж хөөцөлдөж байна. 3. 3 жил гаран захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч гэх нэр томъёогоор дээрх байгууллагад ажил хийдэг биш МАН дагасан цүнх баригч, хэн нэгний дүү гэсэн нэртэй хүмүүсээр удирдуулж удирдлага болон зохион байгуулалтын хямралд орсон байгууллагыг өөд нь татах гэж төрийн бүх шатанд ажилласан туршлагатай анхны захиралтай боллоо гэж баярлан сууж байхад улс төрийн захиалгатай ийм ор үндэсгүй мэдээлэл оруулж буй та сайтын хамт олонд гутарч байна.
Зочин
2026-07-29 00:23
1. ХАБҮЛЛ-д Улсын байцаагчийн эрхтэй нэг ч хүн байхгүй ээ. 2. Гаалийн төв лаборатори болон ХАБҮЛЛ 2ийн ажил үүргийн чиг баримжаар хольж нийгэмд ийм буруу ташаа мэдээлэл түгээж байгаа танай сэтгүүл зүй яг ямар хүний эрх ашиг сонирхлоор ийм илтэд худлаа мэдээлэл бичих болов.
Boldoo
2026-07-28 20:08
Gadaa zogsool deerni duuren prius l baidagshd
Зочин
2026-07-28 19:58
2 baiguullga holiod shaatsan bichsen ym n bantan2.
нэргүй
2026-07-28 19:55
yuuun ve veiiin darga nariiin hvn, brandeeer goyoh ntr kkkkk.hoorhiii joohon tsewerhen engiin huwtsalsan ohin egchee thvv inghvv iim bhgui yu tim bhguiyu geel bjiiinleee. chavaas.
Лхагвасүрэн
2026-07-28 19:43
Manai baiguullaga bol dandaa l uilchluuldeg ene laboratoriig herhen orgojuulj demjih ve gedeg asuudliig hunduh baital yun uls turiin yvuulga maygiin yum shurgalana ve… Ene humuus muruuruu l ajlaa hiigeed yvj bgaa humuus baidag tavih shaardlagaa durem jurmiin huvid tavisan. Hrn ch hariltsaa handlaga huurhun huuhduud ajilladag yum blee. Iim hudaldagdsan hovnii gazruudiig burhan orshoog
Zochin
2026-07-28 18:49
Hariltsaa engiin saihan l baidag deej huleen awah ni tavih yostoi shaardlagaa taviad deej ee awchihdag harin shinjilgeenii hariu uddag hariu ogdog tsonhniihon utas aa awdaggui hariltsaa ni joohon tiimhen baidag shuu
Tsogoo
2026-07-28 17:21
Shine dargatai yamar holbootoi yum be Hunii ner turd yamar undeslelguigeer haldaj bolohgui sh dee
Зочин
2026-07-28 16:49
Дажгүй сайхан л харилцаатай энгийн хүмүүс л бдагшдээ. Монголдоо байгаа ганц том лаборатороо дэмжээд өөд нь татаад явж болохгүй юу. Хорвоогийн хог мэт л бичиж. Захиалгатай л юм бналдааа
zochin
2026-07-28 16:25
Үйлчлүүлэхэд гайгүй л байдаг ш дээ мэдэгдэх л юм лав байдаггүй
Зочин
2026-07-28 16:12
Энэ шинэ дарга томилогдоод 1 сар л болж бна
Зочин
2026-07-28 15:14
Үндэслэлгүй юм бичих юмаа…Мөрөөрөө ажлаа хийж байгаа хүмүүсийг хамруулбал яана аа. Хувийн лабороториос л хурдан шуурхай л юм билээ дээ
keyboard_arrow_up