Ерөнхий сайдын бодлогын зөвлөхөөр томилогдсон С.Далхаасүрэн ₮1,7 тэрбум ҮЛ ХӨДЛӨХ, ₮81 саяын ОРЛОГОТОЙ

2026 оны 7 сарын 27

Arslan.mn

Ерөнхий сайд Н.Учралын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн бодлогын зөвлөхөөр Эрчим хүчний дэд сайд асан С.Далхаасүрэн томилогджээ.

С.Далхаасүрэн нь өмнө нь УИХ дахь МАН-ын бүлгийн Ажлын албаны даргаар ажиллаж байсан бөгөөд парламентын гишүүдийн тоог 126 болгон нэмэгдүүлэх, сонгуулийн тогтолцоог шинэчлэх зэрэг улс төрийн томоохон реформуудыг боловсруулах, хэрэгжүүлэх ажлын гол зохион байгуулагчдын нэгээр ажиллаж байсан юм.

Боловсрол:

  • 2004-2009 он: Их Монгол дээд сургууль, Сэтгүүлч
  • 2011-2013 он: Удирдлагын академи, Удирдах ухааны магистр
  • 2017-2020 он: Монгол Улсын Их Сургууль, Эрх зүйч
  • 2021-2023 он: Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль, Бизнесийн удирдлагын магистр

Тэгвэл Ерөнхий сайдын бодлогын зөвлөхөөр томилогдсон С.Далхаасүрэнгийн  2026 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮81 сая
Гэр бүлийн орлого: ₮125 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮0 сая
Орон сууц барилга байгууламж: ₮1,7 тэрбум  /Орон сууц-1, Амины орон сууц-1/
Тээврийн хэрэгсэл: ₮50 сая  / Суудлын жижиг машин BYD QCJ7150 /
Мал аж ахуй: ₮0 сая
Газар:  ₮20 сая /Эзэмших-1400м2/
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮115 сая
Хадгаламж: ₮213 сая 
Авлага: ₮0
Зээл:  ₮200 сая гэж мэдүүлжээ.

Ажил, албан тушаал:
  • 2009-2010 он: МАН-ын дэргэдэх НАМОХ-ны улс төрийн ажилтан
  • 2011-2012 он: "ЮТЛ" ХХК-ийн захирал
  • 2012-2014 он: Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Хэлтсийн дарга
  • 2014-2015 он: Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Сайдын зөвлөх
  • 2015-2016 он: Засгийн газрын Худалдан авах ажиллагааны газар, Хэлтсийн дарга
  • 2016-2019 он: Гаалийн ерөнхий газар, Улаанбаатар хотын гааль, Орлогч дарга
  • 2019-2020 он: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Сайдын зөвлөх
  • 2020-2025 он: УИХ дахь МАН-ын бүлгийн Ажлын албаны дарга
  • 2025 он: Эрчим хүчний дэд сайд
  • 2026 он: Ерөнхий сайдын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн бодлогын зөвлөх
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670012
0 эможи

keyboard_arrow_up