Б.Найдалаа: Баян-Өлгий, Увс, Баянхонгор, Сүхбаатар, Дорнодод батарей хураагууртай нарны цахилгаан станцыг нээлттэй сонгон шалгаруулалтаар зарлана

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүдийг танилцуулж байна.
Эрчим хүчний сайд Б.Найдалаа "Саяхан таван аймгийн нутагт сэргээгдэх эрчим хүчний нээлттэй сонгон шалгаруулалтыг амжилттай зохион байгуулсан. Нийт 220 мВт-ын хүчин чадалтай, батарей хураагууртай нарны цахилгаан станцын бүтээн байгуулалтыг 2026.07.01-нээс эхлүүлсэн.
Энэ загвараар дараагийн шатны нээлттэй сонгон шалгаруулалтуудыг зарлах шийдвэрийг өнөөдрийн хурлаар гаргалаа. Тухайлбал Баян-Өлгий, Увс, Баянхонгор, Сүхбаатар, Дорнод аймгуудад батарей хураагууртай нарны цахилгаан станцыг нээлттэй сонгон шалгаруулалтаар зарлана.
Цаашлаад Говийн бүсийн гурван байршилд дэд станцад холбох нөхцөлтэйгөөр сонирхлоо илэрхийлэх хүсэлт явуулсан бөгөөд нээлттэй сонгон шалгаруулалт явуулна.
Дундговийн Сайнцагаан суманд 100 мВт-ын салхины цахилгаан станцын аукционыг зохион байгуулна.
Монгол Улсын 330 сумын 144 нь хүчдэлийн дутагдал, улайсалттай буюу эрчим хүч, цахилгааны чанарын хувьд хангалтгүй байна." гэв.
