Эрүүл мэндийн салбарын хүний нөөц, сургалтын тогтолцоог бэхжүүлэх хамтын ажиллагааг өргөжүүлнэ

2026 оны 7 сарын 02

Arslan.mn

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар ЖАЙКА-гийн техникийн хамтын ажиллагааны төслийн удирдагч, "Токүшима" их сургуулийн профессор Ирахара Минорү, төслийн дэд удирдагч Або Хироши, төслийн санхүүгийн зөвлөх Китора Акира нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийг түшиглэн сургалт, судалгаа шинжилгээ, өндөр түвшний эмнэлгийн тусламж үйлчилгээг хослуулсан их сургуулийн эмнэлгийн тогтолцоог хөгжүүлэх төслийн явц, үр дүнтэй танилцаж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Arslan.mn

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар: Монгол Улсын эрүүл мэндийн салбарын хөгжлийн гол тулгуур нь чавдарлаг хүний нөөц юм гэдгийг онцон эмч, сувилагчийн төгсөлтийн өмнөх болон төгсөлтийн дараах сургалтын тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэх, эмнэлгийн менежмент, чанар, аюулгүй байдлыг сайжруулах, судалгаа шинжилгээ, инновацыг дэмжих чиглэлээр хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэхээр санал нэгдлээ.

Түүнчлэн Японы их сургуулиудтай хамтарсан судалгаа шинжилгээг өргөжүүлэх, хүний нөөцийг чадавхжуулах, эмнэлгийн боловсрол, эрдэм шинжилгээ, эмчилгээний үйл ажиллагааг нэгдсэн тогтолцоогоор хөгжүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг үргэлжлүүлэхээр талууд санал нэгдэв.

Arslan.mn

 

Холбоотой мэдээ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
669693
0 эможи

Э.Батшугар

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up