З.Мэндсайхан: Эрчим хүчний салбарынхны цалинг нэмэх мөнгө байхгүй

2026 оны 6 сарын 29

Arslan.mn

Эрчим хүчний салбарынхан маргааш 08:00 цагаас ажил хаялт эхлэхэд бэлэн болсон гэв.

Энэ талаар Эрчим хүчний яаманд мэдэгдэл хүргүүлжээ. Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооны ажил хаялтыг зохион байгуулах Түр хорооны гишүүд Эрчим хүчний сайд Б.Найдалаагийн хүсэлтийн дагуу яаманд уулзсан байна.

Цалинг 10 хувиар нэмэх сайдын саналыг хүлээн зөвшөөрөх боломжгүй учир ажил хаялтыг товлосон өдөр, цагтаа улс орон даяар эхлүүлнэ гэв.  

Сангийн Сайд З.Мэндсайхан "Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн, Сангийн сайд З.Мэндсайхан сэтгүүлчдийн асуултад хариулахдаа: "Эрчим хүчний салбарынхны цалинг нэмэх мөнгө байхгүй. Цаашдаа бодлогоор цалингаа нэмэхгүй бол салбар салбараараа ажил хаяад цалингаа нэмүүлээд байх боломжгүй. Төсөв чинь өөрөө хязгаартай. Эрчим хүчний салбарын орон тооны асуудлыг эргэж харах ёстой. Хувийн хэвшлийн цахилгаан станцууд болон төрийн өмчит компаниудын орон тоог харьцуулж үзэх нь зөв" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
669637
0 эможи

Зочин
2026-06-29 16:51
Энэ улс орны эдиии засаг эрүүл аж төрхииин эсргэ нэг мууу хулгааач луйварчан шахааачингуууд монголын гол эрчим хүчлүүү цалин гэсэн нэр барьж дайсагнаж болдог юмууу цалинч бас голооод байхааар бишшдэээ
Зочин
2026-06-29 14:15
Чойжоогийн турхиралт өс авалт
keyboard_arrow_up