Диспетчерийн үндэсний төвийн захирал Ч.Амарсанаа сард ₮25,7 сая буюу жилд ₮308 саяын цалин авдаг

2026 оны 6 сарын 25

Arslan.mn

Төрийн өмчит компани эрх баригч намын боловсон хүчнээ шахдаг, албан тушаалд томилдог мөнгө босгодог газар болоод удаж байгаа. Тэгвэл УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар төрийн өмчийн компаниудаас хамгийн өндөр цалин авдаг гүйцэтгэх 10 захирлын цалингийн мэдээллийг гаргажээ. 

Эдгээрээс хамгийн өндөр компаниудын нэг бол Диспетчерийн үндэсний төвийн захирал Ч.Амарсанаа  сард ₮25,7  сая буюу жилд ₮308 саяын цалин авдаг гэжээ.

Алдагдалтай гээд байгаа эрчим хүчний салбар дахь “Диспетчерийн үндэсний төв”-ийн захирал сарын ₮25 саяын цалинтай. Энэ мэтээр үр дүнтэй ажилласан эсэхээс үл хамааран төрийн өмчит компаниудын захирлууд маш өндөр цалин авдаг гэж буй.

Тэгвэл Диспетчерийн үндэсний төвийн захирал  Ч.Амарсанаагийн 2024 онд АТГ-т мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮58 сая
Гэр бүлийн орлого: ₮31 сая
Орон сууц барилга байгууламж: ₮164 сая /Нийтийн орон сууц-1, Зуслангийн байшин-1/
Тээврийн хэрэгсэл: ₮134 сая /Chevrolet, Avalange, Жийп болон туулах чадвар өндөр,- 1 /
Мал аж ахуй: ₮0 сая
Газар: ₮38 сая /Эзэмших-500м2-1, Эзэмших-623м2-1, Эзэмших-636м2-1 нийт 3 газартай/
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮30 сая
Хадгаламж: ₮7,9 сая 
Авлага:  ₮0 сая
Зээл:  ₮45 сая гэж мэдүүлжээ.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
669602
1 эможи

яана даа
2026-06-25 13:31
МАН төрд байхад улс хөгжих боломжгүй
keyboard_arrow_up