Дараах 13 аймгийн баяр наадмыг урагшлуулж, зохион байгуулна

Засгийн Газрын хуралдаанаар "Дэлхийн адууны өдөр"-тэй холбогдуулан 13 аймгийн наадмын хуваарийг шинэчлэн тогтоол гаргасан байна.
Тодруулбал, Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газрын 2026 оны зургадугаар сарын 10-ны өдрийн 245 дугаар тогтоолоор нийт 13 аймгийн наадмын товыг шинэчлэн баталсан байна.
Уг шийдвэрийн дагуу Дэлхийн адууны өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх үйл ажиллагаатай холбогдуулан Архангай, Булган, Говь-Алтай, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорнод, Өвөрхангай, Өмнөговь, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл болон Хэнтий зэрэг 12 аймгийн баяр наадмыг 2026 оны долдугаар сарын 8, 9-ний өдрүүдэд зохион байгуулахаар товложээ.
Харин Дорноговь аймгийн баяр наадмыг ирэх долдугаар сарын 6, 7-ны өдрүүдэд түрүүлж тэмдэглэхээр тус тогтоолд тусгасан байна.


