Оюу толгойн үйл ажиллагаанд хууль бус саад хийж байгаа этгээдүүдэд хариуцлага тооцох үүргийг ХЗДХ-ийн сайд С.Амарсайханд өглөө
2026 оны 6 сарын 17

Оюутолгойн зэсийн баяжмалыг гадаадад гаргахыг зогсоох зорилгоор өнөөдөр "Эрс шинэчлэл" хөдөлгөөнийхөн Өмнөговь аймгийн хил дээрх Цагаанхад орчимд зам хаасан.
Уг асуудалтай холбогдуулан, Ерөнхий сайд Н.Учрал өнөөдрийн Засгийн газрын хуралдааны үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайдад үүрэг өглөө.
Тэрбээр хууль тогтоомжийг хэрэгжүүлж, хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хууль бус хориг саад хийгчдэд хариуцлага тооцох тухай тусгайлсан үүрэг өгсөн байна.
Оюу толгойн экспорт нэг өдөр зогсоход татварын орлого 5 тэрбумаар тасалдана. Тиймээс Оюу толгойн тээвэрлэлтийн замыг хаан, хууль бус саад хийж буй иргэдэд хариуцлага тооцохыг үүрэг болголоо.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
669450
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс
