АМГТГ-ын удирдлагууд улсын төсвийн ₮370 саяар Ц.Туваан сайдад “NISSAN Patrol-Y63“ автомашин авч өгчээ

2026 оны 6 сарын 08

Arslan.mn

Үндэсний аудитын газраас Ашигт малтмал, газрын тосны газрын 2025 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд аудит хийж, "ХЯЗГААРЛАЛТТАЙ ДҮГНЭЛТ" гаргасан байна.

Тодруулбал, аудитаар нийт 65 сая төгрөгийн зөрчил илэрсэн бөгөөд энэ нь материаллаг түвшнээс давсан тул тайланд "хязгаарлалттай дүгнэлт" өгчээ.

Нийт 65 сая төгрөгийн 15 зөрчил илэрснээс 19 сая  төгрөгийн зөрчилд 8 албан шаардлага хүргүүлж, 46 сая  төгрөгийн зөрчилд 5 зөвлөмж өгчээ.

Мөн Ашигт малтмал, газрын тосны газрын даргын тушаалаар үйл ажиллагааны чиглэлд нийцээгүй зорилго, зориулалтаар нийт 417 сая төгрөгийн хөрөнгийг төсвөөс захиран зарцуулжээ. Үүнд: 

  • Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын хэрэгцээнд зориулан "Номин моторс" ХХК-тай “Туулах чадвар сайтай автомашин худалдан авах” гэрээ байгуулж, 370 сая өгрөгийн өртөгтэй NISSAN Patrol-Y63 маркийн автомашин худалдан авсан,
  • Топика ХХК-тай  “Нэвтрэх хаалга, удирдлагын систем худалдан авах” гэрээ байгуулж, 28 сая төгрөгийн өртөг бүхий хөрөнгө худалдан авсан
  • Чингэлтэй “Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтыг дэмжих төв” ОНӨААТҮГ-тай  “Ажил гүйцэтгэх” гэрээ байгуулж,  Засгийн газрын 12 дугаар байрны гаднах зам, талбайг тэгшилж цутгах, явган зам засварлах ажилд 19 сая төгрөгийг зарцуулсан зэрэг ЗӨРЧЛҮҮД илэрчээ.

АМГТГ нь төсвийн мөнгийг зөвхөн "Газрын тосны хайгуул, ашиглалт, борлуулалт, тээвэрлэлтийн үйл ажиллагаанд хяналт тавихад шаардлагатай автомашин, зөөврийн орон сууц, техник, тоног төхөөрөмж зэрэг үндсэн хөрөнгийг худалдан авах" үйл ажиллагаанд зарцуулна гэж заажээ.

Ташрамд дурдахад, 2025 онд Ашигт малтмал, газрын тосны газрын даргаар Д.Оюунцэцэг,  2025 оны аравдугаар сараас П.Баянбаатар томилогдон ажиллаж байна. Харин 2025 онд Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдаар Ц.Туваан ажиллаж байсан билээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
669280
1 эможи

keyboard_arrow_up