АУДИТ: Булганы Засаг дарга Д.Пүрэв-Очирын санхүүгийн тайлангаас “Гал тогооны тавилга хийлгэсэн, архи авсан“ зэрэг ₮729 саяын ЗӨРЧИЛ ИЛЭРЧЭЭ

Булган аймаг дахь Төрийн аудитын газраас Булган аймгийн Засаг даргын тамгын газрын 2025 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд аудит хийж, "ХЯЗГААРЛАЛТТАЙ ДҮГНЭЛТ" гаргасан байна.
Тодруулбал, аудитаар нийт 729,3 сая төгрөгийн зөрчил илэрсэн бөгөөд энэ нь материаллаг түвшнээс давсан тул тайланд "хязгаарлалттай дүгнэлт" өгчээ.
729,3 сая төгрөгийн 12 зөрчил илэрснээс 25,8 сая төгрөгийн 4 зөрчилд төлбөрийн акт тогтоож, 262 сая төгрөгийн 6 зөрчилд албан шаардлага хүргүүлж, 441 сая төгрөгийн 2 зөрчилд зөвлөмж өгчээ.
Тухайлбал, Төсвийн хэмнэлтийн зарчмыг хэрэгжүүлээгүй
- "Айраг фестиваль-2025" хүлээн авалтын арга хэмжээнд зах зээлийн үнээс хэт өндөр үнээр авсан ундаа, усны 8.6 сая төгрөгийг төсөвт төвлөрүүлэх төлбөрийн акт тогтоожээ. Мөн энэ арга хэмжээгээр урлагийн шоу нэрээр "В Sound produchion"-тай шууд гэрээ байгуулан 4 удаагийн гүйлгээгээр 75 сая төгрөг зарцуулсан.
- Төсвийн хөрөнгөөр 9,8 сая төгрөгийг согтууруулах ундааны зүйл худалдаж авсан
- Албан тушаалтаны 2 орон сууцанд гал тогооны тавилга 5,4 сая төгрөгөөр худалдан авсан.
- Төсвийн хөрөнгөөр албан тушаалтны байр тохижуулан, орон сууцанд гал тогооны тавилга 5.4 сая төгрөгийг авсан.
- Засаг даргын нөөц сан, хөтөлбөр арга хэмжээ хэрэгжүүлэх зардлаас 54.4 сая төгрөгийг нярвын харилцах дансанд шилжүүлэн зарцулсан байна.
- Нутгийн удирдлагын ордны гадна 10 метр өндөртэй сүлд модны чимэглэлийг нэр бүхий компаниудтай шууд гэрээ байгуулан 39 сая төгрөгөөр худалдан авалт хийсэн зэрэг ЗӨРЧЛҮҮД ИЛЭРЧЭЭ.
Ташрамд дурдахад, тус аймгийн Засаг даргаар Д.Пүрэв-Очир 2024 оноос ажиллаж байгаа бол аймгийн ЗДТГ-ын даргаар Д.Эрдэнбилэг ажиллаж байна.

