“Хүн чанаргүй“ гэх шүүмжлэлд өртсөн Ерөнхий сайдын зөвлөх Б.Булганчимэг гэж ХЭН БЭ?

2026 оны 6 сарын 05

Arslan.mn

Төрийн гурван өндөрлөгөөс эхлээд сайд нар ч зөвлөхтэй ажилладаг. Энэ нь нийгэмд "Монгол Улс зөвлөхийн орон болсон" гэх шүүмжлэлийг дагуулдаг. Тэгвэл энэ удаа Ерөнхий сайд Н.Учрал 13 зөвлөхтэй ажиллахаар болжээ. 

Тухайлбал, Ногоон хөгжлийн асуудал хариуцсан зөвлөхөөр Б.Булганчимэг томилогдсон.

Б.Булганчимэг Америкийн их сургуульд санхүү, хөрөнгө оруулалтын чиглэлээр суралцаж, улмаар Швейцарын Женев хот дахь Graduate Institute-д Хөгжлийн бодлогын чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан. Тэрбээр НҮБ-д мэргэжилтнээр ажиллаж, хөгжлийн бодлого, төслийн хэрэгжилтийн чиглэлээр ажиллаж байжээ. Түүнчлэн Үндэсний хөгжлийн газарт дэд дарга, Эдийн засаг, хөгжлийн яаманд дэд даргаар ажилласэн нэгэн.

Гэтэл өндөр боловсролтой гэх тодотголтой Ерөнхий сайдын зөвлөх тэрээр “Хүн чанаргүй“ гэх шүүмжлэлд өртөж авсан.

Учир нь Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрт уурхайн цооногт 3 настай хүүхэд 40-50 метрийн гүн нүхэнд унасан осол болоход Монгол даяараа хүүхэд эсэн мэнд байгаасай, аврах ажиллагаа амжилттай болоосой хэмээн сэтгэлдээ залбирцгаасан. Харамсалтай нь, Ерөнхий сайд Н.Учралын зөвлөх Б.Булганчимэгт энэ үеэр иргэдийн шүүмжлэлд өртөж олонд танигдсан.

Энэхүү харамсалтай осолтой холбоотойгоор цахим хуудсаараа дамжуулан байр сууриа илэрхийлэх үеэрээ “Микрофон барьсан сэтгүүлчид уянгалаад байх биш бага насны хүүхэд эрсдэлд өртөхөд ээж, аав та хаана байв гэж асуумаар байна. Энэ тийм асуухад хэцүү асуулт уу?” гэж “агсам тавих” нь тэр... 

Товчхондоо, урагшгүй ноёнд ухаангүй түшмэл гэгч нь болсон.

Тэгвэл Ерөнхий сайдын зөвлөх Б.Булганчимэгийн 2021 онд АТГ-т  мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮215 сая
Гэр бүлийн орлого: ₮0 сая 
Хөрөнгө борлуулсны орлого: ₮0 сая
Орон сууц барилга байгууламж: ₮115 сая  /Орон сууц-1/
Тээврийн хэрэгсэл: ₮30 сая  /Жийп болон туулах чадвар өндөр,- 1/
Мал, амьтан: ₮0 сая 
Газар: ₮5 сая  /Өмчлөх-562м2-1 /
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮0 сая
Хадгаламж: ₮101 сая 
Авлага: ₮0 сая
Зээл:  ₮0 сая гэж мэдүүлжээ.

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
669236
1 эможи

keyboard_arrow_up