Иргэн төвтэй эрх зүйн реформыг хэрэгжүүлэхэд ЦАГДАА, МӨРДӨГЧДИЙН үүрэг, оролцоог бэхжүүлнэ

2026 оны 6 сарын 04

Arslan.mn

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан өнөөдөр /2026.06.04 /цагдаа, дотоодын цэргийн байгууллагын бие бүрэлдэхүүнтэй уулзалт хийлээ.

Уулзалтад Нийслэлийн 9 дүүрэг 21 аймаг, 330 сумын цагдаа, дотоодын цэргийн байгууллагын анги, салбарын төлөөлөл болсон алба хаагчид цахимаар оролцлоо.

Уулзалтын үеэр ЦЕГ-ын удирдлагууд байгууллагын үйл ажиллагаа, гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдлын талаар танилцууллаа. Энэ оны эхний таван сарын байдлаар иргэн, хуулийн этгээдээс гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 128 мянга гаруй гомдол, мэдээлэл хүлээн авч шалгаснаас гэмт хэргийн шинжтэй 48 мянга, зөрчлийн шинжтэй 71 мянган гомдол, мэдээллийг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэсэн байна.

ХЗДХ-ийн С.Амарсайхан эх орныхоо тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах болон дотоод аюулгүй байдлыг хангах үйл хэрэгт хүчин зүтгэж буй цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдад талархал илэрхийлээд, хууль зүй, дотоод хэргийн салбарт “Иргэн төвтэй эрх зүйн реформ”-ыг хэрэгжүүлж эхэлснийг онцлон тэмдэглэв.

Arslan.mn

Тэрээр, энэхүү бодлогын хүрээнд цагдаагийн байгууллага хуульд заасан гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиг үүргээ хэрэгжүүлэхдээ иргэдийн оролцоог нэмэгдүүлж, шударга ёс, хууль дээдлэх зарчимд тулгуурлан ажиллах шаардлагатайг онцоллоо.

Мөн салбарын үйл ажиллагааг иргэдэд ил тод, нээлттэй, хүртээмжтэй болгох зорилгоор цагдаа, прокурор, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын мэдээллийг нэгдсэн цахим санд байршуулах, цахим шилжилтийг уялдаа холбоотой хэрэгжүүлэх, өгөгдөлд суурилсан хамтын ажиллагааг хөгжүүлэх, шаардлагатай эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор Бодлогын Зөвлөл байгуулж буйгаа танилцууллаа.

ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан хууль иргэнээ ч хамгаалдаг хууль сахиулагчдаа ч хамгаалдаг байх ёстой.

Олон нийтийн амар тайван амьдралын төлөө тангараг өргөн зүтгэж яваа цагдаа нараа Монголын төр, ХЗДХЯ хамгаалах болно гээд албаа нэр төртэй хашиж, иргэдийн итгэл найдварыг тээж, цаг наргүй ажилладаг амаргүй албанд зүтгэж яваа эгэл жирийн эрхэм алба хаагчид, офицер генералуудад чин сэтгэлийн талархал илэрхийллээ.

Мөн энэ үеэр салбартаа амжилт гаргаж, үр бүтээлтэй ажилласан нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд одон, медаль гардууллаа.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
669218
0 эможи

Зочин
2026-06-04 16:52
ЭНХБАЯР ХЗСАЙД ХИЙЖ БАЙХДАА ДЦ-Т ДҮРМИЙН БУС ХАРЬЦАА ГАРСАН ЗӨРЧИЛ ДЭЭР ЦАХ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ҮҮРЭГ ХҮЛЭЭСЭН ДАРГА НАР АЖЛЫН ХАРИУЦЛАГА АЛДСАН ГЭЖ ҮЗЭН ШТАБЫН ДАРГА БОЛОН АНГИЙН ДАРГА НАРЫГ АЛБА АЖИЛЛААС ЧӨЛӨӨЛЖ ХАРИУЦЛАГА ТООЦСОН. ҮҮНИЙ ДАРАА ДЦ-Т ЦАХ ЭРҮҮГ ХУГАЛСАН ГЭМТ ХЭРЭГ ГАРЛАА ГЭЖ МЭДЭЭЛСЭНИЙ ДАРАА УДАЛГҮЙ ДЦ-Т ЦАХ-ИЙГ МЭСЭЭР ГЭМТЭЭСЭН ХЭРЭГ ГАРЛАА АХИН МЭДЭЭЛЖ УГ МЭДЭЭЛЛИЙГ ДОТОРООСОО ТАРААСАН ГЭЖ АЛБАНЫ ШАЛГАЛТ ХИЙЖ БАЙГАА ТУХАЙ МЭДЭЭЛСЭН. ДЦ-Н ЦАХ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ҮҮРЭГ ХҮЛЭЭСЭН ДАРГА НАР ЧИНЬ УДАА ДАРААЛАН ГЭМТ ХЭРЭГ ГАРГАЖ АЖЛЫН ХАРИУЦЛАГА АЛДАЖ БАЙХАД ХЗСАЙД ТА ЮУ ХҮЛЭЭЖ ЭНЭ УЛСДАА ХАРИУЦЛАГ ТООЦОХГҮЙ БАЙГАА ЮМ. ХҮНИЙ ЭРХ ЗӨРЧСӨН ДҮРМИЙН БУС ХАРИЛЦААНД ХАРИУЦЛАГ ТООЦНО ГЭЖ ЯВАХ ХООРОНД ЧИНЬ ДЦ-Т ЗАРИМ ЭРЭМДЭГ ЗАРИМ ХЭРЭГТЭН БОЛЖ БАЙНА САЙДТАН МИНЬ.

2026-06-04 16:51

keyboard_arrow_up