Л.Дашдэмбэрэлийн орлого Ерөнхий сайдын Ахлах зөвлөх болсноор ₮16 саяас ₮75 сая болж НЭМЭГДЖЭЭ

2026 оны 6 сарын 04

Arslan.mn

Төрийн гурван өндөрлөгөөс эхлээд сайд нар ч зөвлөхтэй ажилладаг. Энэ нь нийгэмд "Монгол Улс зөвлөхийн орон болсон" гэх шүүмжлэлийг дагуулдаг. Тэгвэл энэ удаа Ерөнхий сайд Н.Учрал 13  зөвлөхтэй ажиллахаар болжээ. 

Тухайлбал, нэг болох Ерөнхий сайдын Ажлын албаны дарга бөгөөдбөгөөд Ахлах зөвлөх Л.Дашдэмбэрэлийг танилцуулж байна.

Л.Дашдэмбэрэл нь өмнө нь Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга, УИХ-ын Тамгын газрын дэд даргаар ажиллаж байсан нэгэн.

Түүний хувьд ХХҮЕГ-ын даргаар ажиллаж байхдаа  600 сая төгрөг “угаасан“ байж болзошгүй хэргээр шалгагдаж байсан удаатай.

Тэгвэл АУДШ-ийн Ерөнхий шүүгчээр томилох Л.Дашдэмбэрэлийн 2024 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.

Тэрээр Ерөнхий сайдын Ахлах зөвлөх болсноор орлого нь 16 сая төгрөгөөс 75 сая төгрөг болж НЭМЭГДЖЭЭ.

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮75 сая
Гэр бүлийн орлого: ₮52 сая 
Хөрөнгө борлуулсны орлого: ₮0 сая
Орон сууц барилга байгууламж: ₮480 сая  /Орон сууц-2/
Тээврийн хэрэгсэл: ₮140 сая  /,Toyota, Land Cruiser 200 маркийн тээврийн хэрэгсэлтэй/
Мал, амьтан: ₮10 сая /Адуу-10/
Газар: ₮34 сая  /Эзэмших-699м2-1, Эзэмших-700м2-4, Өмчлөх-527м2-1, Өмчлөх-699м2-1 нийт 7 газартай  /
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮10 сая
Хадгаламж: ₮107 сая 
Авлага: ₮0 сая
Зээл:  ₮18 сая гэж мэдүүлжээ.

Холбоотой мэдээ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
669208
0 эможи

Л.Дашдэмбэрэл

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up