Э.Бат-Амгалан: 2030 онд орон сууцны 1 мкв-ын үнэ 10-11 сая хүрэх эрсдэлтэй байна.
2026 оны 6 сарын 03

Засгийн газрын хуралдаанаар Орон сууцжуулалтын тухай, орон сууцны санхүүжилтийн төрөлжсөн банкны тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтжээ.
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан "Өнөөдрийн хуралдаанаар, Орон сууцжуулалтын тухай хуулийн анхдагч хуулийн төсөл, Орон сууцжуулалтын санхүүжилтийн банкны тухай анхдагч хуулийн төсөл гэсэн хоёр хуулийн төслийг Засгийн газарт хэлэлцүүлж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтсон.
Орон сууцны банк бол тусгай зориулалтын төрөлжсөн банк. Тиймээс арилжааны банкуудтай өрсөлдөхгүй. Төр зорилтот бүлгийн иргэдэд дэмжлэг үзүүлэх зорилготой хуулийн төслийг орууллаа. " гэв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
669192
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс
