Орон сууцны санхүүжилтийн төрөлжсөн банкны тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэж байна

2026 оны 6 сарын 03

Arslan.mn

Долоо хоног бүрийн Лхагва гаригт Засгийн газрын ээлжит хуралдаан болдог. Өнөөдрийн /2026.06.03/Засгийн газрын ээлжит хуралдаан 08:00 цагт эхэлсэн байна. Өнөөдрийн хуралдаанаар,

  • Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төсөл,
  • Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (КАРЕК)-ийн гишүүн орнуудын хооронд байгуулах Худалдаа, хөрөнгө оруулалтыг хөнгөвчлөх түншлэлийн хэлэлцээр,
  • “Зөвшөөрлийн зөвлөлийн гишүүдийг томилох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,
  • Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяагийн санаачлан боловсруулсан Статистикийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт,
  • Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон уг хуулийн төслийг дагалдуулан боловсруулсан бусад хуулийн төсөл,
  • Орон сууцны санхүүжилтийн төрөлжсөн банкны тухай анхдагч хуулийн төсөл,
  • Орон сууцжуулалтын тухай хуулийн төсөл
  • “Төрийн үйлчилгээний нэгдсэн систем (e-business.mn)”-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл зэрэг 20 гаруй асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ.

Мөн сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр 2007 оноос хойш байгуулсан цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээнүүдийн хэрэгжилтэд хийсэн хяналт шалгалтын талаар Эрчим хүчний сайд Б.Найдалаа танилцуулга хийх аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
669174
0 эможи

keyboard_arrow_up