“Эрдэнэс Оюу толгой“-г удирдах Б.Тэлмүүн ₮1,2 тэрбумын 2 ОРОН СУУЦТАЙ, ₮48 саяын үнэлгээтэй 6 ГАЗАРТАЙ

2026 оны 5 сарын 28

Arslan.mn

“Эрдэнэс Монгол” компаниас “Оюутолгой” компанийн 34 хувийг эзэмшигч “Эрдэнэс Оюутолгой” компанийн Гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалтыг нээлттэй зарласан билээ. Сонгон шалгаруулалтад 10 нэр дэвшигч өрсөлдсөнөөс Б.Тэлмүүн хамгийн өндөр оноог авч, Гүйцэтгэх захирлаар ажиллахаар болсон байна. Түүнийг ойрын хугацаанд үүрэгт ажилдаа орно хэмээн “Эрдэнэс Монгол” компаниас мэдээллээ. 

Б.Тэлмүүн нь 2010–2026 онд Сангийн яаманд мэргэжилтэн, хэлтсийн дарга, газрын даргаар ажиллаж байсан, “Эрдэнэс Монгол” ХХК, “Төрийн банк”-ны ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан туршалагатай гэв. Сүүлд Сангийн яамны Татварын бодлогын газраар даргаар ажиллаж байгаад Азийн хөгжлийн банкны Төрийн санхүүгийн удирдлага,засаглалын газарт ахлах шинжээчээр ажиллаж байгаа юм. 

Тэгвэл “Эрдэнэс Оюу толгой“-г удирдах Б.Тэлмүүний 2024 онд АТГ-т мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮72 сая
Гэр бүлийн орлого: ₮7,3 сая
Орон сууц барилга байгууламж: ₮1,2 тэрбум /орон сууц-2 /
Тээврийн хэрэгсэл: ₮60 сая  /Toyota, RAV 4 /
Мал аж ахуй:₮0 сая 
Газар: ₮48 сая  /Эзэмших-539м2-1, Эзэмших-697м2-1, Эзэмших-700м2-3, Өмчлөх-500м2-1/                                      Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл:0 cая
Хадгаламж: ₮3,6 сая 
Авлага: ₮127 cая
Зээл:  ₮665 сая гэж мэдүүлжээ.

Мөн Анод ХК, Эрдэнэс Таван Толгой ХК, Сэнртал Экспресс Си Ви Эс ХК, Жениус групп ХК, Нвидиа ХК, Эс эн Пи Траст ИТФ ХК-иудад хувьцаа эзэмшдэг аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
669109
0 эможи

keyboard_arrow_up