Т.Алдаржавхлан: Английн Fulham F.C. клуб, CNN, Eldmen компани, Boston Consulting Group компаниудад нийт тав орчим сая ам.долларын өртэй
2026 оны 5 сарын 19

Английн Fulham F.C. клуб, CNN, Eldmen компани, Boston Consulting Group компаниудад нийт тав орчим сая ам.долларын өртэй байгаа талаар сайд Т.Алдаржавхлан мэдээллээ.
Тэрээр "Эдгээр ажлуудыг ганцхан манай яам дангаараа санхүүжүүлэх боломжгүй. Хийсэн ажлын тайлангуудыг үзэхэд дэлгэрүүлж, тодруулах шаардлагатай зүйлс бий. Бид олон улсын гэрээ хэлэлцээрийг аль болох хүндэтгэн шийдвэрлэх байр суурьтай байгаа. Гэхдээ ажлын тайлангуудыг нягтлан үзэж, эцсийн шийдвэрээ гаргана.
Хэрэв эдгээр төлбөрийг барагдуулахгүй бол Монгол Улсын эсрэг олон улсын арбитрт дөрвөн төрлийн хэрэг үүсэх эрсдэлтэй юм байна.
Өмнөх сайд нарын ажлыг үгүйсгэж байгаа хэрэг биш ч эргэлзээ төрүүлэх асуудлууд байгаа учраас анхаарч үзэх шаардлагатай байна" гэсэн юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
668969
0 эможи
Зочин
2026-05-20 13:39
Ч.Номингийн нөхөр төсвийн мөнгөар гадаадад их доншуучилсан даа. Үргэлж бизнес ангиллаар л зугаалж байгаа харагддаг
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс
