Засгийн газар өнөөдөр ээлжит бус хуралдаан зарлалаа
2026 оны 5 сарын 18

Засгийн газар өнөөдөр 14:00 цагаас ээлжит бусаар хуралдахаар болжээ.
Хуралдаанаар нөөцийн махны асуудлыг хэлэлцэнэ.
2022-2023 онд 12 аж ахуйн нэгж 7858 тонн нөөцийн мах бэлтгэсэн бөгөөд 5369 тонн мах борлуулжээ. Харин 2023-2024 онд долоон аж ахуйн нэгжийн 6198 тонн нөөцийн махыг худалдаанд гаргаж, 6050 тонн мах борлуулжээ. 2024-2025 онд арван аж ахуйн нэгж, байгууллага 8380 тонн нөөцийн мах бэлтгэж, 6768 тонныг борлуулсан бол энэ онд есөн ау ахуйн нэгж , 5016 тонн нөөцийн мах бэлтгэн борлуулж байжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
668924
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс
