ХАБЭМТ-дөө өөрийнхөө компаниар худалдан авалт хийж суугаа Д.Нарансүх дарга Монголын хуулийг уландаа гишгэж байна

2026 оны 5 сарын 14

Arslan.mn

ГБХНХЯ-ны харьяа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв /ХАБЭМТ/-ийн дарга Д.Нарансүх гэж  салбар сайд, Засгийн газрын тэргүүнээс давсан эрх мэдэлтэй нэг албан тушаалтан Монголын төрд ороод удаж буй.

Ашиг сонирхлын зөрчилтэй гэх ХАБЭМТ-ийн дарга Д.Нарансүх нь Монголын хөдөлмөрийн эрүүл ахуйчдын үндэсний холбоо ТББ-ыг үсгэн байгуулсан бөгөөд тэргүүнээр ажиллаж байсан, одоо ч ТУЗ-ын гишүүн ажилладаг нэгэн.

Харин тус холбоо нь 4,800 эмч, эрүүл ахуйчдыг сургаж, ХАБ-ын сертификат болон зэрэг олгон, олох орлого нь гэхэд жилд 1 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨС давах аж.

Үүгээр зогсохгүй энэ салбарын хэмжилтийн багаж, тоног төхөөрөмжийг Д.Нарансүх даргын хамааралтай  "Хэлт инспекшин" ХХК, "Эрүүл ахуй хор судлалын лаборатори" ХХК, "Хэлт энд Сэфти Солушинс" ХХК гэх /нэр дээр нь бүртгэлтэй/ ГУРВАН компани голчлон нийлүүлдэг аж.

Тухайлбал, ХАБЭМТ-дөө өөрийнхөө компаниар худалдан авалт хийж суугаа Д.Нарансүх дарга Монголын хуулийг уландаа гишгэж байна.

Д.Нарансүхийн компани “Хэлт энд Сэфти Солушинс” ХХК нь SKC, Svantek болон олон фирмийн албан ёсны дистрибьютер аж.

Arslan.mn

Мөн өөрийн ТББ-аар бэлдсэн эмч, эрүүл ахуйч шавь нараар дамжуулан салбарын бүх тендерийг авдаг бололтой.  Тухайлбал,  Оюу-Толгой, Эрдэнэс ТТ, Монголын төмөр зам, Эрдэнэт үйлдвэр зэрэг томоохон үйлдвэрийн газруудын багаж нийлүүлэх ТЕНДЕР-ийг авч, бизнес нь тэрбум тэрбумаар эргэлддэг нэгэн.

Гэтэл ийм их бизнестэй Д.Нарансүх ХАБЭМТ-ийн дарга болсон юм бол? гэж салбарынхан ихэд гайхдаг байж

Тэгэх болсон учир нь одоо л одож байх шиг. ХАБЭА-н тухай хуулийг Эрүүл мэндийн хууль болгон хувиргаж, илүү олон эмч, эрүүл ахуйч нарыг уг хуулиар компани бүрд суурьшуулан, улам олон багаж зарахаар төлөвлөсөн байжээ.

"Эрүүл ахуй" гэсэн нэр томьёог "Эрүүл мэнд" болгон өөрчилснөөр эмч, эрүүл ахуйчдыг 51-ээс дээш ажилтантай компани бүрд ажилд авах, эмнэлэг, эрүүл мэндийн эрсдэлийн үнэлгээ, эрүүл мэндийн хууль тогтоомжийг ХАБЭА-н ажилтнууд зайлшгүй мэддэг байх шаардлагууд шинэ хуулийн төслийн 33.1-т нэмэгдээд ороод иржээ.

Хөдөлмөрийн Аюулгүй Байдал, Эрүүл Ахуй (ХАБЭА) бол Эрүүл мэндийн салбар биш, ХАБ бол Эрүүл мэнд хоёр бол Уул уурхай гэдэг шиг тэс ондоо хоёр салбар. ХАБЭА ажилтнууд Эрүүл мэндийн сайдын 2018 оны 04 сарын 16 -ны өдрийн А/142 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтныг ажиллуулах журам”-ын 3.1.1-т заасны дагуу Эрүүл ахуйн тухай хуулиар ажилладаг байсан. Гэтэл одоо хуулийн нэршил нь ХАБ Эрүүл Мэнд болж өөрчлөгдсөнөөр ХАБ-ын ажилтнууд эрүүл мэндийн салбарын 16 хууль, 980 дүрэм журмыг уншиж, судлан, үүнийг дагуу ажиллах шаардлагатай болно.

Бид өнөөдөр хөдөлмөрийн аюулгүй байдлын салбарт хамааралтай 10 гаруй хууль 130 стандартын дагуу ажилладаг бөгөөд ХАБЭА-н тухай хуулиараа эрүүл ахуйчийн үүргийг давхар гүйцэтгэн, ихэнх компанид Байгаль орчны асуудлыг ч давхар хариуцдаг, бүр нэмэгдээд Чанарын салбарыг хариуцан ХАБЭАБО+Чанар гэсэн ажилтай ХАБ-ууд ч бий. ХАБЭА-н ажилтны чиг үүрэгт одоо 7 үндсэн ажил байсан бол эрүүл мэндийн ажлуудыг нэмээд 12 болохоор байна. Хууль батлагдсаны дараа уг чиг үүргийн дагуу компаниуд ажлын байрны тодорхойлолтоо дахин боловсруулж, эрүүл мэнд мэдэхгүй ХАБ-ын ажилтнуудыг цомхотгох, шинээр ажилтнууд авахдаа Эрүүл мэнд суурьтай ХАБ ажилтнуудыг ажилд авахаар харагдаж байна.

Товчхондоо 51-ээш дээш хүнтэй бүх компаниудад 1 эмч, 1 эрүүл ахуйч орон тоогоор эсвэл гэрээгээр авахыг шинэ хуулийн төсөл шаардав. Хэрэв 4,800 эмч, эрүүл ахуйч нар хөдөлмөрийн аюулгүй байдлын салбарт ороод ирвэл ХАБ-ын сертификатаа Эрүүл Ахуйчдын Холбооноос авна.

Харин тус холбоог үүсгэн байгуулагч нь  ХАБЭМТ-ийн дарга Д.Нарансүх билээ. Ийм эрх ашиг нуугдаж буй.

Үргэлжлэл бий...

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Хэлт Инспекшин ХХК

Arslan.mn

Эрүүл мэндийн хор судлалын лаборатори ХХК

Arslan.mn

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668886
1 эможи

Нарансүх бол шунал
2026-05-14 16:59
Энэ ёстой ханаж цаддаггүй бага тушаалтнуудыг нэг дээ. Яамны Алимаа гэж аниатай. Тэгээд л хаа хамаагүй бүх юмыг хамж шимж идэж уудаг. Тэр төвөөр дүүрэн өөрийнх нь шавь нар. Маш их ашиг сонирхол ихтэй газар даа. Ерөнхий нягтлан нь өөрт нь сайн хандсан хүний мөнгийг гаргадаг. Хүний ялгаварлаж харьцдаг айхтар газар болсон энэ төв.
Нараансүх
2026-05-14 14:11
Юу үнэн энэ үнэн шүү. Албан хаагчдаа ялгаварлан гадуурхана, тендерт мөн их дуртай нөхөр дөө.
keyboard_arrow_up