₮22 тэрбумын ЗӨРЧИЛ ИЛЭРСЭН “Шивээ-Овоо“-ийн Гүйцэтгэх захирал Г.Батсуурь ₮1,3 тэрбумын 3 ОРОН СУУЦТАЙ, ₮92 саяын үнэлгээтэй 8 ГАЗАРТАЙ

2026 оны 5 сарын 06

Arslan.mn

"Шивээ-Овоо" ХК 746 саяыг тендергүй “шингээж”, 22 тэрбумын зөрчил үүсгэсэн талаар бид өмнө мэдээлсэн.

Тодруулбал, нийт илрүүлсэн 22 тэрбум төгрөгийн залруулагдаагүй зөрчил нь аудитын байгууллагын тогтоосон  материаллаг байдлын түвшнээс 21 тэрбум төгрөгөөр давсан тул “Хязгаарлалттай”  дүгнэлт өгчээ.

Тэгвэл   ₮22 тэрбумын ЗӨРЧИЛ илэрсэн “Шивээ Овоо” ХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Батсуурийн  2024 онд АТГ-т мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮86 сая
Гэр бүлийн орлого: ₮49 сая
Орон сууц барилга байгууламж: ₮1,3 тэрбум /Нийтийн орон сууц-3, Зуслангийн байшин-1/
Тээврийн хэрэгсэл: ₮70 сая /ЖToyota, LEXUS RX330 /
Мал аж ахуй: ₮513 сая /Тэмээ-22, Адуу-193, Хонь-360, Үхэр-31, Ямаа-150/
Газар: ₮92 сая /Эзэмших-1500м2-1, Эзэмших-700м2-3, Өмчлөх-0,07 га-4 нийт 8 газартай/
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮0 сая
Хадгаламж: ₮88 сая 
Авлага:  ₮210​​​​​​​ сая
Зээл:  ₮0 сая гэж мэдүүлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668784
0 эможи

Шивээ-Овоо
keyboard_arrow_up