“Шивээ Овоо” ХК-ийн 2025 оны санхүүгийн тайланд хийсэн аудитаар ₮22 тэрбумын ЗӨРЧИЛ ИЛЭРЧЭЭ

2026 оны 5 сарын 05

Arslan.mn

“Шивээ Овоо” ХК-ийн 2025 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд хийсэн аудитаар нийт 22 тэрбум төгрөгийн зөрчил илэрчээ.Нийт илрүүлсэн 22 тэрбум төгрөгийн залруулагдаагүй зөрчил нь аудитын байгууллагын тогтоосон  материаллаг байдлын түвшнээс 21 тэрбум төгрөгөөр давсан тул “Хязгаарлалттай”  дүгнэлт өгчээ.

Тодруулбал, Аудитаар нийт 22,2 тэрбум төгрөгийн зөрчил илэрснээс 14 сая төгрөгийн 2 төлбөрийн акт тогтоож, 12 тэрбум төгрөгийн 6 албан шаардлага, 881  сая төгрөгийн 1 хариуцлага тооцох албан шаардлага тус тус хүргүүлж, 9,3 тэрбум төгрөгийн 4 зөвлөмж өгсөн байна.

Тухайлбал,

  • 746.6 сая төгрөгийн бараа, материалын худалдан авалтыг нээлттэй болон харьцуулалтын аргаар зохион байгуулаагүй шууд гэрээ байгуулан худалдан авалт хийжээ.
  • Тайлант оны эцэст 6 тэрбум төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөрийг төлж барагдуулаагүй байна.
  • Худалдан авах ажиллагааг уурхайн бодит хэрэгцээ шаардлагад нийцүүлэн хийгээгүйгээс ашиглагдахгүй сэлбэг хэрэгслийн нөөц их хэмжээгээр үүсгэсэн. Бараа материалын дансанд он удаан жил болсон, ашиглах боломжгүй, технологи нь хоцрогдсон техник тоног төхөөрөмжийн 1846 нэр төрлийн 4.1 тэрбум төгрөгийн сэлбэг хэрэгсэл бүртгэлтэй.
  • Хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй 640 сая төгрөгийн хөрөнгө бэлтгэсэн гэж адуитын дүгнэлтэд тусгажээ.

Мөн өмнөх оны аудитаар өгсөн нийт 881 сая төгрөгийн 3 албан шаардлагыг хэрэгжүүлээгүй, зөрчлүүд арилаагүй байна.

Тиймээс дээрх зөрчлүүдийг  арилгах шаардлагыг “Шивээ Овоо” ХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Батсуурьд хүргүүлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668760
0 эможи

keyboard_arrow_up