ЗГ: Үл хөдлөх хөрөнгө борлуулахад суутгадаг ХОЁР ХУВИЙН ТАТВАРЫГ хүчингүй болгоно

2026 оны 4 сарын 30

Arslan.mn

Үл хөдлөх хөрөнгө борлуулахад банк суутгадаг 2 хувийн татварыг хүчингүй болгох хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлэхээр болжээ. 

Энэ талаар эртнээс ярьж, эсэргүүцэж ирсэн хуульч, өдгөө Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын Шударга өрсөлдөөн, бизнесийн орчны асуудлыг хариуцсан зөвлөх О.Батхүү өнөөдөр мэдээлэл хийхдээ "Үүнийг хүчингүй болгох олон нийтийн өргөдлийг дэмжиж хууль болгох тогтоол гарсан. Үүнд маш баяртай байна. Би өнгөрсөн оны 8-р сараас эхлэн ордны гадна жагсаал хийхээс бусдыг л хийж, хөлөө хүрэх газар явсан. Уг тогтоол УИХ-аар орж, хуульд өөрчлөлт орж хэрэгжих бөгөөд шийдэгдэхэд их ойрхон ирлээ гэж ойлгож болно" гэлээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668675
0 эможи

keyboard_arrow_up