Монгол, БНСУ эрүүл мэндийн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

2026 оны 4 сарын 30

Arslan.mn

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар БНСУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чой Жин Воныг хүлээн авч уулзлаа. 

Уулзалтын эхэнд Эрүүл мэндийн сайд Э.Батшугар хоёр улсын харилцаа “Стратегийн түншлэл”-ийн өндөр түвшинд өргөжиж байгааг дурдан эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагаа манай хоёр улсын харилцаанд чухал байр суурь эзэлдэг болохыг онцлон тэмдэглэв.

Тэрбээр өнгөрсөн 3 дугаар сард хоёр улсын Эрүүл мэндийн яамд хооронд байгуулсан хамтын ажиллагааны Тохиролцоо нь маш чухал арга хэмжээ болсныг цохон тэмдэглэж, Тохиролцоонд туссан гол ажлуудыг эхлүүлэх тал дээр санал солилцож, хэрэгжилтэд анхаарал хандуулахаар тохиролцов.  Мөн уулзалтын хүрээнд Хавдар судлалын үндэсний II төвийг байгуулах асуудлаар санал солилцож, Элчин сайдыг анхаарал хандуулан дэмжиж ажиллахыг хүсэв.

Arslan.mn

Түүнчлэн Монгол Улсын Засгийн газраас эмийн үнэ, чанарын асуудлыг сайжруулах талаар онцгой анхаарч байгааг дурдаж, БНСУ-аас чанар, аюулгүй байдал хангасан эмийг нэвтрүүлэх тал дээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

БНСУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Чой Жин Вон Эрүүл мэндийн сайдын албанд томилогдсон явдалд баяр хүргэж, ажлын амжилт хүсэв. 

Элчин сайд хоёр улсын Эрүүл мэндийн яам хооронд шинэчлэн байгуулсан Тохиролцоо нь маш чухал арга хэмжээ болсныг батлан дурдаж, Элчин сайдын зүгээс бүх талаар дэмжин ажиллахаа илэрхийллээ.

Мөн тэрбээр Хавдар судлалын үндэсний II төвийг бaйгуулах асуудал дээр онцгой анхаарал тавин ажиллахаа цохон тэмдэглэв.

Arslan.mn

Arslan.mn

 

Холбоотой мэдээ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668671
0 эможи

Э.Батшугар

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up