Сангийн сайд З.Мэндсайхан авлигын хэргээр ажлаасаа халагдаж байсан С.Дамбажавыг Замын-Үүдийн гаалийн даргаар томилжээ

2026 оны 4 сарын 30

Arslan.mn

Сангийн сайд З.Мэндсайхан шинэ албаа авангуутаа гаалийн байгууллага руу өөрийн хүнээ хүч түрэн томилж эхэллээ.

Үүний нэг нь Замын-Үүд дэх гаалийн газрын даргаар гаальд ажиллаж байгаад авлигын хэрэгт холбогдож, ашиг сонирхлын зөрчил гаргасан хэмээн хариуцлага тооцуулан ажлаасаа халагдаж байсан С.Дамбажавыг томилжээ.

Гаалийн байгууллагын томилгоог гаалийн ерөнхий газрын дарга мэдэхээ болиод удаж буй. Гаалийн газар, хороодын даргаар дандаа Ерөнхий сайд, Сангийн сайд, УИХ-ын дарга нарын БЭТ-үүд томилогддог хууль бус тогтолцоо эргэн иржээ.

С.Дамбажавын хувьд аймгийн алдарт уяач, дандаа ашиг сонирхлын зөрчил үүсэхээр гаалийн газруудад улс төрийн нөлөөгөөр очиж байсан.

С.Дамбажав Техникийн Их Сургуулийг цахилгааны инженер мэргэжлээр төгссөн. Инженер мэргэжилтэй. Эдийн засгийн ухааны талаар ямар ч ойлголтгүй нэгэн. Түүний хийсэн ганц гавьяа нь аймгийн алдарт уяач болсон явдал юм. Гаальд олон жил ажиллаж байгаа хэдий ч авлига авсан хэмээн ажлаасаа халагдсан. Харин улс төрийн том татаасаар хууль зөрчин хэсэг хугацааны дараа гаальд эргэн орсон гэгддэг. Түүнд төрийн албаны тухай үйлчилдэггүй.

Тэгвэл түүний ард Сангийн сайд З.Мэндсайхан арыг нь дааж, хууль бус үйлдлийг нь хамгаалдаг байжээ.

Тэгвэл  авлигын хэргээр ажлаасаа халагдаж байсан ч Замын-Үүдийн гаалийн даргаар томилогдсон  АЛДАРТ УЯАЧ  С.Дамбажавын  2024 онд АТГ-т мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮62 сая
Гэр бүлийн орлого: ₮416 сая
Орон сууц барилга байгууламж: ₮1,4 тэрбум /орон сууц-1, Үйлчилгээний зориулалттай барилга-1, Авто зогсоол-3/
Тээврийн хэрэгсэл: ₮278 сая /Lexus RX 350, Mitsubishi FusoGreat, Toyota Prius ,Mitsubishi TREDIA маркийн нийт 4 тээврийн хэрэгсэлтэй /
Мал аж ахуй: ₮958 сая /Адуу-55, Хурдан удмын адуу-65, Үхэр-3, Хурдан удмын адуу-65/
Газар: ₮875 сая /Эзэмших-3100м2-1, Эзэмших-624м2-1 /
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮45 сая
Хадгаламж: ₮1,1 тэрбум 
Авлага:  ₮0 сая
Зээл:  ₮0 сая гэж мэдүүлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668664
1 эможи

Зочин
2026-04-30 17:38
Ардын намын бузарууд, авлигчин псднууд ээлж дараалан эрх мэдэл, албан тушаалд очсоор л байх юм! Энэ бузрын авлигчин, хулгайчууд хэзээ нэг үхэж далд орцгоох юм болдоо?
Зочин
2026-04-30 15:37
Мэдээллээ зөв бич хэн нэгний өгсөн худал мэдээллээр хандалт авах гэж ядах юм. ТИС төгссөн нь үнэн, гаалийн сургуулийг ч төгссөн. Гаалийн байгууллагадаа 30 орчим жил ажиллаж байгаа, хар багаасаа л морь унаж адуу малтай ойр өссөн монгол хүн.
Зочин
2026-04-30 10:54
Тийм байж болдийн муу амар амар туршлагатай авилгач болсон нийлээд гусаад бай
keyboard_arrow_up