ГЕГ-ын дарга П.Дэлгэрнарангийн төрсөн дүү, насаараа гаалийн газрын дарга хийсэн П.Жанцанхорлоо ₮99​​​​​​​ саяын ОРЛОГОТОЙ,₮55 саяын 2 ГАЗАРТАЙ

2026 оны 4 сарын 29

Arslan.mn

ГЕГ-ын даргаар томилогдсон П.Дэлгэрнарангийн төрсөн дүү П.Жанцанхорлоо Буянт-Ухаа дахь гаалийн газрын бүрдүүлэлтийн албаны даргаар ажилладаг. Өөрөөр хэлбэл төрсөн ах, дүү хоёр ашиг сонирхлын зөрчил үүсгэн 2025 оны 12 дугаар сараас хойш өнөөдрийг хүртэл хамт ажиллаж байна. 

П.Дэлгэрнарангийн хувьд ГЕГ-ын даргын сонгон шалгаруулалт зарласан үед материалаа өгөлгүй дундуур нь улс төрийн томилгоогоор гэнэт орж ирсэн байдаг.

Тэгвэл ГЕГ-ын дарга П.Дэлгэрнарангийн төрсөн дүү, Буянт-Ухаа дахь гаалийн газарт бүрдүүлэлтийн албаны дарга П.Жанцанхорлоогийн 2024 онд АТГ-т мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮99 сая
Гэр бүлийн орлого: ₮45 сая
Орон сууц барилга байгууламж: ₮631 сая /орон сууц-1,Хашаа байшин-1 /
Тээврийн хэрэгсэл: ₮130 сая /Toyota, Land Cruiser 200/
Мал аж ахуй: ₮0 сая
Газар: ₮55 сая /Эзэмших-699м2-1, Өмчлөх-700м2-1 /
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮0 сая
Хадгаламж: ₮1 сая   Бэлэн мөнгө: ₮15 сая 
Авлага:  ₮0 сая
Зээл:  ₮0 сая гэж мэдүүлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668640
0 эможи

keyboard_arrow_up