БЗС-гийн зээлийн “ХҮҮГЭЭ ТӨЛӨӨГҮЙ“ Ж.Энхбаяр сайд ₮8 тэрбумын 4 ОРОН СУУЦТАЙ, ₮1,5 тэрбумын ХАДГАЛАМЖТАЙ

2026 оны 4 сарын 17

Arslan.mn

Ерөнхий сайд Н.Учралын Засгийн газрын гишүүдээс хөрөнгө орлогын мэдүүлгийн зарим үзүүлэлтээр бусдыгаа тэргүүлж буй сайд нарыг танилцуулж байна.

Тэдний нэг бол Тэргүүн Шадар сайд Ж.Энхбаяр. Түүний хувьд БЗС-гийн 6000 ам.долларын зээлээр Нидерландын Хаант улсын Маастрихтын их сургуульд Бизнесийн удирдлага чиглэлээр суралцсан үндсэн зээлээ төлсөн ч ЗЭЭЛИЙН ХҮҮГЭЭ ТӨЛӨӨГҮЙ гэж олны шүүмжлэлд өртөж буй.

Тэгвэл Тэргүүн Шадар сайд Ж.Энхбаярын 2024 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна. 

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮2,5 тэрбум
Гэр бүлийн орлого:  ₮36 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮0 сая
Орон сууц барилга байгууламж: ₮8 тэрбум /Орон сууц-4,  Авто зогсоол-3 /
Тээврийн хэрэгсэл: ₮250 сая / Mercedes Benz, G 500 маркийн тээврийн хэрэгсэлтэй/
Мал аж ахуй: ₮68 сая /Хурдан удмын адуу-11, Хонь-130/
Газар: ₮0 сая үнэлгээгүй /Эзэмших-326м2-1, Эзэмших-700м2-1/
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮200 сая
Хадгаламж: ₮1,5 тэрбум
Авлага: ₮8,6 тэрбум
Зээл:  ₮0 сая гэж мэдүүлжээ.

Мөн Газар ХХК, Газар Капитал Партнерс ББСБ ХХК гэсэн  хоёр компанид хөрөнгө оруулалт хийж, хувь эзэмшдэг байна.

 

Холбоотой мэдээ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668467
0 эможи

Ж.Энхбаяр

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up