Ц.Идэрбат: Кофе шопоос эхлээд 140 гаруй бизнесийн зөвшөөрлийг ОНЛАЙНААР АВДАГ болно

2026 оны 4 сарын 15

Arslan.mn

ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Засгийн газрын хуралдааны дараа сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Тэрээр "Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар үндэсний үйлдэрлэлийн бүтээгдэхүүнийг төрийн худалдан авалтад оруулах тогтоол баталлаа. Үүнийг олон жил ярьж, зарим хуулиар зааж өгсөн ч хэрэгжилт хангалтгүй байгаа. Гутал, хувцаснаас эхлээд төсвийн хөрөнгөөр худалдан авч байгаа бараа бүтээгдэхүүнийг үндэсний үйлдвэрлэгчдээсээ авна. 

Мөн ЖДҮ-ийн сангийн дүрэм журмыг шинэчлэх үүргийг Ерөнхий сайдаас авлаа.

Түүнчлэн Ерөнхий сайдын "Чөлөөлье" санаачлагын хүрээнд гуталчин, үсчин, кофе шоп гэх мэт 140 гаруй нэр төрлийн жижиг, дунд бизнесийн зөвшөөрлийг цахимаар өгдөг байх шийдвэр гаргалаа" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668433
0 эможи

keyboard_arrow_up