Э.Батшугар: Тавдугаар сарын 1-нээс эмч нарын цалингийн нэмэгдлийг нэмэгдсэн цалингаас нь тооцож олгоно

2026 оны 4 сарын 15

Arslan.mn

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Бизнесийн орчныг дэмжих, Эрүүл мэндийн ойлгомжгүй цалингийн тогтолцоог тодорхой болгох зэрэг нийт 20 асуудлаар хуралдлаа.

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Эрүүл мэндийн сайд Э.Батшугар " Эрүүл мэндийн салбарын эмч, ажилтнуудын цалинг 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс 30 хувь, наймдугаар сарын 1-нээс 9 хувь, есдүгээр сарын 1-нээс 9 хувиар нэмж, арваннэгдүгээр сарын 1-нээс цалингийн нэмэгдлийг 75 хувьд хүргэх шийдвэр гаргасан. Гэтэл нэмэгдэл цалинг өмнөх нэмэгдээгүй цалингаас бодож байна.

Эмч, ажилтнуудыг нэг ижил цалингийн шатлалтай болгоход 150 тэрбум төгрөг шаардлагатай байгаа. Би өмнө нь Эрүүл мэндийн даатгалын сангийн асуудалтай танилцаж байгаагаа хэлж байсан. Ингэхэд авч хэрэгжүүлж болох хэд хэдэн арга хэмжээ харагдсан. Цогц арга хэмжээ авсны үр дүнд 150 тэрбум төгрөг хэмнээд эмч, ажилтнуудын цалинг нэмэх боломжтой болно.

Хоёрдугаарт, эмийн хөнгөлөлтийг оновчтой болгох. Энэ арга хэмжээг хэрэгжүүлснээр 20-40 тэрбум төгрөгийг хэмнэнэ. Улсын төсвөөс санхүүждэг эмнэлгүүд 300 орчим тэрбум төгрөгийн эмийн худалдаа хийдэг юм байна. Ингэхдээ эмнэлэг болгон тус тусдаа тендер зарлаад худалдан авалтаа хийдэг. Үүнийг өөрчилж, нэг цонхоор худалдан авалт хийдэг болгоно. Нэг жишээ хэлэхэд, хорт хавдрын бай эмчилгээний тариаг 1.8 сая төгрөгөөр нэг эмнэлэг худалдаж авсан байхад яг адилхныг өөр эмнэлэг нь 3.4 сая, 2.7 сая төгрөгөөр авсан байдаг.

Нэг цонхоор нэгдсэн байдлаар авбал нийт өртөг буурна. Өөрөөр хэлбэл, 300 тэрбум төгрөгийн зардал 10-20 хувиар буурах боломжтой юм. Цаашлаад иргэнд очих өртөг нь буурна.

Хамгийн чанартай эм зардаг эмийн хатуу зохицуулалттай АНУ, Герман зэрэг улс орноос эм нийлүүлэх бол татвараас эхлээд бүх төрлийн хөнгөлөлт үзүүлнэ. Жишээ нь, АНУ, ХБНГУ, Япон, Солонгос, Сингапур зэрэг улсууд. Харин эмийн зохицуулалтгүй, хямдхан, чанаргүй эм зардаг газраас эм нийлүүлэх бол ямар ч хөнгөлөлт огт үзүүлэхгүй.

Мөн эм хаанаас ирсэн гэдгээр нь ялгаж өгч иргэдэд хамгийн сайн, чанартай эм хүргэх бодлогын ажлыг хийж байна." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668431
0 эможи

keyboard_arrow_up