Дугуй засвар, үсчин, оёдол, кофе шоп зэрэг 146 бизнес эрхлэхийг хүсвэл гар утаснаасаа мэдэгдээд шууд эхлэх боломж бүрдлээ

2026 оны 4 сарын 15

Arslan.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. 

Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Ерөнхий сайд Н.Учрал "Засгийн газар 146 бизнесийг цаасан хүнд суртлаас чөлөөллөө. 

Дугуй, засвар, үсчин, оёдол, кофе шоп, фитнесс зэрэг 146 бизнес эрхлэхийг хүсвэл зөвшөөрөл гэдэг нэргүй ч дүгнэлт, гэрээ гэх мэт цааснаас чөлөөллөө.

www.E-business.mn системд гар утаснаасаа мэдэгдээд шууд эхэлнэ.

Төр бизнесээ эхлэхээс чинь өмнө бичиг цаас нэхэхгүй. Та ажлаа шууд эхэлнэ. Төр эхэлсэн хойно чинь очиж галын дүгнэлт гэх мэтийг гаргаж үйлчилнэ" гэлээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668429
1 эможи

keyboard_arrow_up