“Сураг алдарсан“ Монополын эсрэг газрын Б.Билгүүн дарга ₮1,5 тэрбумын 5 ОРОН СУУЦТАЙ, ₮578 саяын ХАДГАЛАМЖТАЙ

2026 оны 4 сарын 14

Arslan.mn

Өнөөдрийн Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдааны үеэр  Монополын эсрэг газар нэрээ өөрчлөхөөс өөр ажил хийхгүй байна гэдэг шүүмжлэлд өртлөө. Тодруулбал, ШӨХТГ нэрээ Монополын эсрэг газар болгож өөрчилөн ажиллаж байгаа билээ.

Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ "Монополын эсрэг газар гэх байгууллага огт ажил хийхгүй байна. Энэ газрыг ажилд нь оруулмаар байна. Хажууд нь байгаа найз, нөхөд нь хэлээрэй" гэж сануулав.

Мартагдах шахсан энэ байгууллагын даргаар Стандартчлал, хэмжил зүйн газрын дарга асан Б.Билгүүн гэх нөхөр ирчихсэн байгаа. Тэрбээр ирсэнээсээ хойш татвар төгөгчдийн мөнгийг зарцуулахаас өөр нүдэнд харагдах ажил ХИЙСЭНГҮЙ бололтой.

Тэгвэл "Огт ажил хийдэггүй" гэх шүүмжлэлд өртсөн  Монополын эсрэг газрын дарга Б.Билгүүнийн 2024 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна. 

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮38 сая
Гэр бүлийн орлого:  ₮59 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮659 сая
Орон сууц барилга байгууламж: ₮1,5 тэрбум /Орон сууц-5, Хашаа байшин-1, Авто зогсоол-3 /
Тээврийн хэрэгсэл: ₮80 сая / Nissan, Patrol маркийн тээврийн хэрэгсэлтэй/
Мал аж ахуй: ₮68 сая /Хурдан удмын адуу-11, Хонь-130/
Газар: ₮35 сая /Эзэмших-0.07га-1, Эзэмших-699м2-1, Өмчлөх-531м2-1 нийт 3 газартай/
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮165 сая
Хадгаламж: ₮578 сая
Авлага: ₮0 сая
Зээл:  ₮0 сая гэж мэдүүлжээ.

Төрд ямар ч хэрэггүй нэг агентлаг байгаа нь одоогоор “Монополын эсрэг” гэсэн автортай ч ажил хийдэггүй газар болчихоод байна. Өмнө нь энэ байгууллагыг АН-ын үед О.Магнай, МАН-ын үед Б.Бат-Эрдэнэ, С.Мөнхчулуун нар удирдаж байхдаа овоо дуугардаг, ийм газар байдаг гэдгийг иргэд мэддэг байсан бол одоо сураг алдарчээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668413
0 эможи

keyboard_arrow_up