ЦХИХХ-ны сайд Ч.Номингийн хамаарал бүхий “Монгол ТВ“ 2024 оноос хойш ажилчдынхаа НДШ-ийг төлөөгүй байна

ЦХИХХ-ны сайд Ч.Номингийн хамаарал бүхий "Монгол ТВ" 2024 оноос хойш НДШ-ийн өртэй байгаа талаар иргэн шүгэл үлээжээ. Тус иргэн "Нийгмийн даатгалыг маань төлөөд өгөөч гэж 2 жил гуйлаа" хэмээн цахим хуудастаа бичжээ.
Тодруулбал, тус телевиз нь ажилчдынхаа цалингаас нийгмийн даатгалын шимтгэлийг тогтмол суутгадаг боловч 2024 оноос хойш төлөөгүй байгаа аж.Үүнээс болж нь ажилчид нь визэнд орох, банкны зээлд хамрагдах болон эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах боломжгүй болох зэргээр эрх ашиг нь зөрчигдөх болжээ.
ЦХИХХ-ны сайд Ч.Номингийн хамаарал бүхий гэхийн учир нь, "Монгол телевиз" ХХК-ийн эцсийн өмчлөгч нь Ч.Номингийн аав Л.Чинбат бүртгэлтэй байгаа бөгөөд Ч.Номин өөрөө 2011-2021 оны хооронд тус компанийн удирдлагаар ажиллаж байсан билээ.



