ХХААХҮ-ийн сайдын зөвлөх болж буй “тендерчин” гэх Х.Болорчулуун ₮2,8 тэрбумын БАРИЛГАТАЙ, ₮320 саяын үнэлгээтэй 320 АДУУТАЙ

2026 оны 4 сарын 13

Arslan.mn

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбатын зөвлөхөөр Х.Болорчулуун ажиллахаар болжээ.

УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд асан Х.Болорчулуун  нь парламентад 2012 оноос хойш гурвантаа улиран сонгогдсон жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан (ЖДҮХС)-гаас эрх мэдэл, албан тушаал, мэдээлэлд ойр байдлаа ашиглан зээл авсан гишүүдийн нэг. Өөрөөр хэлбэл,  өнгөрсөн хугацаанд Тендерийн будилаан, ЖДҮХС- тай нэр холбогдсон нэгэн. 

Тэрбээр “Дорнод гурил”-аас гадна “Дорнод газар”, “Саруул өргөө констракшн” ХХК-тай нэр холбогддог. “Дорнод газар” ХХК нь сайдын төрсөн дүү Х.Болор-Эрдэнэ, “Саруул өргөө констракшн” ХХК нь дүү Х.Болорчимэгийн хүү О.Тэмүүлэнгийнх гэнэ. Дүү нарынх нь уг хоёр компани 2018 оноос хойш төрөөс нийт 20.9 тэрбум төгрөгийн тендер авсан тухай eguur.mn сайтад мэдээлжээ. “Дорнод газар” ХХК 2018 оноос хойш нийт 17 тендерт шалгарч найм, “Саруул өргөө констракшн” ХХК 11 тендерт ялж 12.9 тэрбум төгрөг авсан тухай уг сайтын нийтлэлд бичсэн байна. Мөн иргэн О.Цэрэнтогтох тухайн үед ХХААХҮ-ийн сайдын булхайг илчилсэн баримтуудыг АТГ-т өгч шалгуулахаар болсноо мэдээлж байв. 

Товчхондоо, “Х.Болорчулуун хамаарал бүхий компаниудаараа дамжуулан 94.9 тэрбум төгрөг төрөөс авсан байж болзошгүй. Энэ тухай мэдээллийг холбогдох байгууллагад өгч шалгуулна” хэмээн мэдэгдэж байжээ. Х.Болорчулууныг “тендерчин” гэж зүгээр ч нэг хочлоогүй нь энэ бүхнээс харагдаж байна.

Тэгвэл  Ц.Идэрбат сайдын зөвлөхөөр ажиллахаар болсон УИХ-ын гишүүн асан Х.Болорчулууны 2024 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮67 сая
Гэр бүлийн орлого: ₮242 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮0 сая
Орон сууц барилга байгууламж: ₮2,8 тэрбум /Хашаа байшин-1,Үйлчилгээний зориулалттай барилга-1, Оффис зориулалттай барилга-1/
Тээврийн хэрэгсэл: ₮80 сая  /Lexus, 570 маркийн тээврийн хэрэгсэлтэй/
Мал аж ахуй: ₮320 сая /Адуу-320/
Газар: 4 сая /Өмчлөх-0.07га/
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮0 сая
Хадгаламж: ₮789 сая 
Авлага: ₮70 сая
Зээл: ₮0 сая гэж мэдүүлжээ.

Төр засаг ХХААХҮ-ийн салбарыг хөгжүүлье гэж байгаа бол ашиг сонирхлын зөрчилтэй Х.Болорчулууныг улс төрөөс холдуулах бус уу.

Холбоотой мэдээ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668378
0 эможи

Х.Болорчулуун

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up