Ж.Алдаржавхлан: Шинийг санаачлагч байж аялал жуулчлалыг улсын тэргүүлэх чиглэл болгоно

2026 оны 4 сарын 10

Arslan.mn

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан яамны албан хаагчидтай уулзжээ.

Уулзалтын эхэнд сайд Ж.Алдаржавхлан төрийн бодлогыг амжилттай хэрэгжүүлэхэд яамны албан хаагч бүрийн үүрэг, оролцоо чухал болохыг онцлоод, цаашид салбарын хөгжлийг хурдасгахын тулд шинийг санаачлагч, шийдвэр гаргагч байх болно" гэдгээ тодотгов.

Түүнчлэн аялал жуулчлалыг Монгол Улсын тэргүүлэх чиглэл болгон хөгжүүлэхэд онцгой анхаарч, бодлогын түвшинд дэмжин ажиллахаа илэрхийлжээ. 

​Мөн энэ үеэр салбарын албан хаагчдын төлөөллийн үгийг сонсож, цаашдын хамтын ажиллагаа, ажлын уялдааг хэрхэн сайжруулах талаар нээлттэй санал солилцсон үр дүнтэй уулзалт болж өндөрлөлөө. Энэхүү уулзалт нь салбарын шинэчлэл, хөгжлийн зорилтуудыг нэгдмэл ойлголттойгоор, шинэлэг арга барилаар эрчимтэй хэрэгжүүлж эхлэх суурь алхам болж буй гэв. 

Үндэсний номын сангийн шинэ салбарт зохион байгуулагдсан тус уулзалтад яамны Төрийн нарийн бичгийн дарга, газар, хэлтсийн дарга нар болон 100 гаруй албан хаагч хамрагджээ. 

Arslan.mn

 

 

Холбоотой мэдээ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668363
0 эможи

Ж.Алдаржавхлан

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up