Э.Батшугар: Би өөрийгөө 3,5 сая Монголчуудын эрүүл мэндийг хариуцсан хүн гэж харж байгаа

2026 оны 4 сарын 10

Arslan.mn

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар салбарынхаа цаашдын бодлого, анхаарч ажиллах гол асуудлуудын талаар байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр, "Би өөрийгөө эрүүл мэндийн сайд гэж харахгүй байгаа. 3,5 сая Монголчуудын эрүүл мэндийг хариуцсан хүн гэж харж байгаа. 

Эрүүл мэндийн даатгалын сангийн 2.4 их наяд төгрөгийн төсвийн зарцуулалтыг оновчтой болгох нь хамгийн чухал зорилтуудын нэг. Өнгөрсөн онд 2.6 сая иргэн эмнэлгийн үйлчилгээ авсан. Төрөөс 700 бүлэг өвчний 15 мянган онош болон 669 төрлийн эмэнд хөнгөлөлт үзүүлдэг. Тиймээс татвар төлөгчдийн мөнгөнөөс гарч буй нэг төгрөг бүрийг иргэдэд зөв, үр дүнтэй хүргэх тогтолцоог бүрдүүлэх шаардлагатай.

Салбарт тулгамдаж буй ашиг сонирхлын зөрчил, ялангуяа эм, эмнэлгийн тоног төхөөрөмжийн худалдан авалттай холбоотой асуудлыг цэгцлэхээр төлөвлөж байна.

Эмийн чанарын тухайд монопол компаниудыг буруутгахаас илүүтэй тогтолцоогоо сайжруулах нь зүйтэй. Хамгийн чанартай, хямд өртөгтэй эм оруулж ирсэн нийлүүлэгчээс худалдан авалт хийх зарчим баримтлах бөгөөд дотоодын стандартыг чанд мөрдүүлэхэд анхаарна.  Мөн АНУ-ын Хүнс, эмийн чанарын хяналтын газар (FDA) болон Европ, Япон, БНСУ зэрэг өндөр хөгжилтэй орнуудын стандартыг хангасан эмийг Монголд түргэвчилсэн горимоор нэвтрүүлэх бодлого баримтлана. " гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668358
0 эможи

Э.Батшугар
keyboard_arrow_up