Эхнэрээ ЭМЯ-ны ТНБД болгохоор зэхэж буй НОСК-ийн захирал М.Говьсайхан ₮1,1 тэрбумын 3 ОРОН СУУЦТАЙ

Сайдууд солигдсонтой холбоотой яамдуудын Төрийн нарийн бичгийн даргад өрсөлдөх марафон эхэлжээ.
Тухайлбал, НОСК-ийн захирал М.Говьсайханы эхнэр Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирал М.Одгэрэл ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга болохоор дээр доргүй яриулж, сандал суудалд залрах хүслээ биелүүлэхээр улайран буй.
Сүхбаатар дүүргийн МАН-ын даргаар ажиллаж байсан Н.Учрал нь МАН-ын дарга болсноор түүний оронд дүүргийн МАН-ын даргаар М.Говьсайхан сонгогдсон. Түүний хувьд Н.Учралын зөвлөх, НОСК-ийн даргаар ажиллаж байсан бөгөөд 2024 онд НИТХ-ын төлөөлөгчид өрсөлдөж гарч чадаагүй. Улмаар эргээд НОСК-ийн даргын суудалд очсон байдаг.
Харин Эрүүл мэндийн хөгжлийн төвийн даргаар Ерөнхий сайдын нөлөөгөөр тавигдсан М.Одгэрэл нь жилийн дотор одоогийн албан тушаалаа чамлаж сиймхий гарсан дээр нь ТНБД болохоор хөөцөлдөж байна.
Тэгвэл эхнэрээ ЭМЯ-ны ТНБД болгохоор зэхэж буй М.Говьсайханы 2024 онд АТГ-т мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.
Тэрбээр мэдүүлэгтээ:
Өөрийн орлого: ₮57 сая
Гэр бүлийн орлого: ₮39 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮0 сая
Орон сууц барилга байгууламж: ₮1,1 тэрбум /Орон сууц-3 /
Тээврийн хэрэгсэл: ₮40 сая / Mazda маркийн тээврийн хэрэгсэлтэй/
Мал аж ахуй: ₮0 сая
Газар: ₮20 сая /Эзэмших-700м2-1, Өмчлөх-500м2-1/
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮50 сая
Хадгаламж: ₮63 сая
Авлага: ₮0 сая
Зээл: ₮160 сая гэж мэдүүлжээ.
Эргэн сануулахад, М.Говьсайханыг хүмүүс НОСК-ийн дарга болмогцоо Буянт-Ухаа 2” хорооллын 1000 орчим өрхийг байрнаасаа гар гэх утга бүхий гэрээ байгуулж, дахин сунгахгүй гэсэн тайлбар өгч байснаар нь таних нь олонтаа.

