Үүрийн 04:00 цагт хивс дэвсүүлж, өөрөөсөө сайдын тамгаа авсан Д.Батлутын орлого нь гишүүн болсноор ₮30 саяас ₮529 сая болж НЭМЭГДЖЭЭ

Батлан хамгаалахын сайд Д.Батлут улиран томилогдсон. Тэрбээр, шөнийн 04.00 цагт хүндэт харуул жагсааж, хивс дэвсүүлж, яамны удирдлагуудаа бүгдийг нь сэрээж дуудаж ирүүлээд өөрөө өөрөөсөө тамгаа авсан шүүмжлэл дагуулж буй.
Тэгвэл Үүрийн 04:00 цагт хүндэт харуул жагсааж, өөрөөсөө сайдын тамгаа авсан Д.Батлутын 2024 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.
Тэрээр 2020 онд 30 сая төгрөгийн орлоготой гэж байсан бол 2024 онд УИХ-ын гишүүн болсноор түүний орлого 529 сая төгрөг болж НЭМЭГДЖЭЭ.
Тэрбээр мэдүүлэгтээ:
Өөрийн орлого: ₮529 сая
Гэр бүлийн орлого: ₮68 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮0 сая
Орон сууц барилга байгууламж: ₮180 сая /Орон сууц-1 /
Тээврийн хэрэгсэл: ₮20 сая / Toyota Prius XW50 маркийн тээврийн хэрэгсэлтэй/
Мал аж ахуй: ₮122 сая /Хонь-250, Ямаа-190, Үхэр-35, Адуу-90/
Газар: 1,5 сая /Эзэмших-0.04га/
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮0 сая
Хадгаламж: ₮92 сая
Авлага: ₮0 сая
Зээл: ₮11сая гэж мэдүүлжээ.
Сандал суудлын тэмцэл, хэлцэл шөнө дөл хүртэл үргэлжилж болох ч салбарын жирийн алба хаагчид үүр цайтал хүлээж, хивс дэвсүүлэн жагсааж болох уу Д.Батлут сайд аа...





