Т.Аубакир: Тэтгэвэр нь шударга бус 130 мянган ахмадын зөрүүг ЯАРАЛТАЙ ШИЙДНЭ

2026 оны 4 сарын 06

Arslan.mn

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир мэдээлэл өглөө.

Тэрээр "Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хууль маш чухал. Хүн ам зүйн бодлогоо манай улс ямар бодлогоор баримтлах юм гэдэг чухал. Төрөлт жилээс жилд буурч байна. Олон хүүхэдтэй гэр бүлийг эдийн засгийн хөшүүргээр хэрхэн дэмжих вэ гэдэг маш чухал хууль.

Гурав ба түүнээс дээш хүүхэдтэй өрхийн эцэг, эхийн аль нэгний орлогын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болон түүнтэй адилтгах орлогын албан татвараас чөлөөлөхөөр байгаа. Энэ маань төсөвт нөлөөлнө гэсэн үг. Нийт 206 орчим тэрбум төгрөгийн татварын бүрдүүлэлт буурна гэсэн үг. 

Өнөөдөр бид олон хүүхэдтэй байх бодлогыг дэмжээд явахгүй бол 20 жилийн дараа манай улс амаргүй байдалд очно. Дэлхийн бүх улс орнууд төрөлтийг дэмжих, олон хүүхдийн бодлогыг баримталж ажиллаж байна.

Мөн Тэтгэвэр нь шударга бус 130 мянган ахмадын зөрүүг ЯАРАЛТАЙ ШИЙДНЭ. Мөн ирэх онд тэтгэврийг нэмэгдүүлнэ" гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668292
0 эможи

Зочин
2026-04-06 16:24
ИТГЭЛЦҮҮР ӨӨРЧИЛӨӨД ГАРСАН ҮР ДҮНГЭЭР ТЭТГЭВЭР ОЛГОХ ЁСТОЙ. ӨМНӨ ОНД ИТГЭЛЦҮҮР ӨӨРЧЛӨН ТЭТГЭВЭР ТОГТООГООД ТЭТГЭВЭР АВАГЧ ЗАРИМ ХҮМҮҮСИЙН ТЭТГЭВЭР ӨНДӨР ГАРЧ БАЙНА ГЭЭД ДУНДАЖЛААД ОЛГЛЖ ХОИХРООЖ БАЙГАА. ЗГ ЗААСАН ЗААЛТЫН ДАГУУ ИТГЭЛЦҮҮРЭЭР ТОГТООСОН ТЭТГЭВЭРИЙГ ОЛГООЧ ГЭЖ ТА БҮХЭНД ХЭЛСЭН УУЛЗАЛТ БОЛГОН ХЭЛХЭД ХЭРЭГЖҮҮЛЭХГҮЙ ТЭТГЭВЭР АВАГЧ НАРАА ХОХИРООГООД ЯВЖ БАЙГАА. ОДОО ХЭРЭГЖҮҮЛЭХГҮЙ БОЛ ШИНЧИЛСЭН ИТГЭЛЦҮҮРЭЭР БОДОГДОЖ ГАРСАН ТЭТГЭВЭРИЙНХЭЭ ЗӨРҮҮГ НЭХЭМЖИЛСЭН ӨРГӨДӨЛИЙГ ШҮҮХЭД ӨГӨХ БОЛНО
keyboard_arrow_up