Н.Учрал: Цаг хугацаа биднийг хүлээхгүй. УИХ-ын даргын асуудлыг өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлэг рүү оруулна
2026 оны 4 сарын 01

Ерөнхий сайд Н.Учрал сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Тэрбээр " Цаг хугацаа биднийг хүлээхгүй. УИХ-ын даргын асуудлыг өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлэг рүү оруулна. Ганцхан ХҮН намд Засагт орох урилга өгсөн. Хуучин сайд нарын гүйцэтгэлийг дүгнэж байгаад томилох эсэхээ шийднэ.
Засгийн газрын бүрэлдэхүүний тухайд, мэдээж тухайн салбартаа ажлыг урагшлуулсан байдлыг нь харгалзан үзнэ. Тухайн салбарын нөхцөл байдал, гүйцэтгэл, сайд нь ямар үр дүн гаргасан гэдгийг харж байна.
Олон улсын асуудлууд бас байна. Түлшний асуудалтай холбоотойгоор ОХУ-д очих, гэрээ хэлцэл зурах зэрэг олон ажил байгаа учир зарим сайдыг улираан ажиллуулах шаардлага байна. Зөвхөн биднээс хамаарах ажил биш." гэв.









Мэдээнд өгөх таны үнэлгээ?
668231
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс
