Б.Дашпүрэв: АИ-95 болон дизель түлшний үнийг 300 төгрөгөөр нэмнэ

2026 оны 3 сарын 25

Arslan.mn

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв "Олон улсын нөхцөл байдлаас хамаарч манай улсад АИ-92-оос бусад шатахуун, дизелийн үнэ 300 төгрөгөөр нэмэхээр талууд тохирлоо. Энэ үнийн нэмэгдэл өнөө маргаашгүй хэрэгжинэ.

Евро-5 стандартын АИ-95 болон дизель түлшний үнэ зах зээлийн зарчмаар 300 төгрөгөөр нэмэгдэж байгаа бөгөөд энэ нь өнөөдрөөс хэрэгжиж эхэлнэ. Шатахууны жижиглэнгийн үнийг хэт барих нь бөөний үнээсээ хямд болох, улмаар нийлүүлэлт тасалдах эрсдэлийг дагуулдаг тул ийнхүү зах зээлийн горимд нь нийцүүлэн зохицуулж байгааг албаны эх сурвалж тайлбарлалаа. Мөн шатахууны үнийн өсөлтөөс шалтгаалж улсын төсөвт тодотгол хийх шаардлагагүй гэж үзэж байна." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668119
0 эможи

keyboard_arrow_up