Б.Жавхлан: Татварын багц хуулийг хаврын чуулганаар баталж амжихгүй бол 2027 оноос хэрэгжих боломжгүй болно

2026 оны 3 сарын 20

Arslan.mn

Сангийн сайд Б.Жавхлан сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Энэ хаврын чуулганаар төсөв, эдийн засагтай холбоотой олон чухал хуулийн төслүүдийг хэлэлцэх шаардлагатай байна.

Сангийн яамнаас 2-3 жилийн турш боловсруулсан татварын багц хуулийн төслийг хэлэлцүүлэхэд бэлэн болгосон. Хэрэв энэ хуулийг хаврын чуулганаар баталж амжихгүй бол өөрчлөлтүүд нь 2027 оноос хэрэгжих боломжгүй болно.

Учир нь, 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг энэ хаврын чуулганаар хэлэлцэхээр өмнө татварын багц хуулийн төслөө батлаад төсвийн хүрээний мэдэгдэлд дусгах шаардлагатай.

Эрчим хүчний салбарын хувьд тарифын асуудал олон жил хуримтлагдсан хүндрэл болоод байна. Тарифыг удаан хугацаанд барьж ирсний улмаас салбарын санхүүгийн байдал хүндэрч, доголдол үүсэх эрсдэл нэмэгдсэн. Энэ өвөл ч тодорхой зогсолт, гэмтлүүд гарч хүнд өвлийг тууллаа. Энэ асуудал нь эрчим хүчний сайдын асуудал биш.

Харин 20-30 жилийн турш хуримтлагдсан бүтэц, бодлогын алдаа юм. Иймд Засгийн газраас тодорхой хувилбарууд боловсруулж, төсвийн тодотгол хийх эсвэл одоогийн зардлын хүрээнд зохицуулалт хийх замаар шийдвэрлэх саналуудаа УИХ-д өргөн барихад бэлэн болоод байгаа.

Бид жил бүр хүүхдийн мөнгөнд 1.6 их наяд төгрөг төсөвлөж, энэ дүн жил тутам 50-70 тэрбум төгрөгөөр өссөөр байна. Харин эрчим хүчний салбарт шаардлагатай санхүүжилтийг тооцоход ойролцоогоор 1.2 их наяд. Мөн Эдийн засаг, хөгжлийн яамны тооцоогоор 591 тэрбум төгрөгийн татаас шаардлагатай байгаа. Үүнийг Баялгийн сангийн эх үүсвэрээр шийдвэрлэх боломжийг судалж байна.

Сүүлийн хоёр жилийн хугацаанд төсвийн зардлыг нэлээд танаж ирсэн. Цаашид дахин таналт хийх нь Засгийн газар болон яамдын хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй. Тиймээс бид Баялгийн санг ашиглаж суурь асуудлуудаа шийдэхээс өөр арга байхгүй" гэв.

Холбоотой мэдээ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668051
0 эможи

Б.Жавхлан

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up