“Шинэсаран” түр хамгаалах байр ашиглалтад орлоо

2026 оны 3 сарын 11

Arslan.mn

Өнөөдөр гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг түр хамгаалах шинэ байр ашиглалтад орлоо.

Манай оронд анх удаа олон улсын жишгээр баригдсан түр байраа гэмт хэргийн золиос болсон охины гэгээн дурсгалыг мөнхжүүлж,  ар гэрийнх нь зөвшөөрлөөр “ШИНЭСАРАН” гэж нэрлэсэн.

“ШИНЭСАРАН түр хамгаалах байр хүчирхийллээс ангид байх нийгэм нийтийн хариуцлага, ухамсрын дохио сануулга, бэлгэ тэмдэг болж, энхрий бяцхан хүүхдүүд, эмэгтэйчүүдэд тусламж, үйлчилгээ үзүүлнэ. 

Түр хамгаалах байр бол зөвхөн барилга байшин бус хүний эрхийг хамгаалах, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн иргэдийн аюулгүй байдлыг хангах, тусламж үйлчилгээ үзүүлэх иж бүрэн орчин нөхцөл юм.

Израил улсын түр хамгаалах байрны загварыг баримтлан, олон улсын жишигт нийцүүлэн байгуулсан, нэг дор 40 гаруй хохирогч хүлээн авч хамгаалж үйлчлэх хүчин чадалтай. 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан сэтгэл зүй, эрүүл мэнд, амьдрах ухааны зэрэг 7 төрлийн зөвлөгөө, үйлчилгээ үзүүлэх боломжтой. Нярай, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тусгай өрөө, тасалгаатай.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
667889
0 эможи

keyboard_arrow_up