Баялгийн сангийн цаашдын замын зураглалыг хамтдаа ЗӨВЛӨЛДӨН ШИЙДЬЕ

Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 48 дугаар тогтоолоор Үндэсний баялгийн сангийн асуудлаар иргэдтэй зөвлөлдөх санал асуулгыг 2026 оны 4-р сарын 15-нд зохион байгуулахаар шийдвэрлэсэн билээ.
Үндсэн хуульд газрын хэвлийн баялгийн өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж, одоо ба ирээдүйн үеийн иргэн бүрд тэгш, шударга хүртээхээр заасан байдаг. Тэгвэл хэрэгжүүлэхдээ Үндэсний баялгийн сангийн орлогыг хэрхэн нэмэгдүүлэх, хөрөнгийг хэрхэн арвижуулах, мөн зүй зохистой зарцуулах асуудлаар иргэдтэй зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулахаар ажиллаж байна.
Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн дагуу иргэдийн санал асуулгыг явуулахдаа эрдэмтэн судлаачдаас бүрдсэн Зөвлөлдөх зөвлөл байгуулах юм. Зөвлөлдөх зөвлөл нь мэргэшсэн, хараат бус, мэдлэг, туршлагатай иргэд, эрдэмтэн судлаачид, хувийн хэвшил болон ТББ-ын төлөөллөөс бүрдэх юм. Хэрвээ та Баялгийн сангийн чиглэлээр мэдлэг туршлагатай, мэргэжлийн байр суурьтай, хувь нэмэр оруулах хүсэлтэй бол нээлттэй сонгон шалгаруулалтад оролцож, хувь нэмрээ оруулахыг урьж байна. Мөн энэ чиглэлээрх экспертийг таньдаг бол энэ мэдээллийг хүргэж туслаарай.
Байгалийн баялаг бол өнөө ба ирээдүйн иргэд, Монгол иргэн бүрийн өмч. Түүний ирээдүйг тодорхойлох Баялгийн сангийн асуудлаарх хэлэлцүүлэгт мэргэжлийн оролцоо болон иргэдийн дуу хоолой чухал. Хамтдаа
Сонгон шалгаруулалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг та эндээс хүлээн авч танилцаарай.
Бүртгэл: Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшигчийн материалыг asuulga@cabinet.gov.mn цахим хаягаар 2026 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 16.00 цагаас 2026 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 16.00 цаг хүртэл хүлээн авч бүртгэнэ.
