Цагдаагийн дарга “ТОМЧУУДЫН” эрх ашгийг хөндөж эхэлсэн үү !?

Саяхандаа ах дүү хоёр болох Л.Оюун-Эрдэнэ, Б.Баатар нар Монголыг өөрсдийнхөө мэт санаж, дураараа дургиж явсан. Улс төрчид тэднийг ухсан нүхэндээ өөрсдөө унах вий гэж захиж явсан ч тэд тоогоогүй толгой гэдгэр явсан.
Тэгвэл одоо тэд сандарч, "цагдаа" руу дайрах хөдөлгөөн өрнүүлж буй гэх. Учир нь Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий Сайдаар ажиллаж байх үед 20 сая долларыг Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг чадавхжуулахад зарцуулах ёстой байсан ч зориулалтын бусаар зарцуулсан байж болзошгүй хэргийг ЦЕГ-аас шалгаад эхэлжээ.
Тодруулбал, энэ мөнгийг 2021-2025 онд ерөнхий сайдаар ажилласан Л.Оюун-Эрдэнэ, Соёлын сайд асан Ч.Номин нар "ашигласан" байж болзошгүй гэж шалгагдаж буй. Өөрөөр хэлбэл Б.Баатарын найруулж, олон улсад дэлгэсэн “Монгол хаан” жүжигт уг мөнгөнөөс зарцуулсан байж болзошгүй хэргийг илрүүлжээ.
Мөн саяхан өрнөсөн улс төрийн бужигнаан дунд Лондонд байршилтай компаниар дамжуулж "мөнгө угаасан" гэх баримт ч гараад ирсэн аж. Үүний 1.9 сая ам.долларыг Англи улсад бүртгэлтэй, дөнгөж байгуулагдсан хоёр гишүүнтэй Atticus Partners Ltd болон Atticus communications Ltd компанитай 4 удаагийн үйлдлээр гэрээ хийж “дэлхийд Монголыг сурталчлах” гэсэн халхавчаар Монгол Улсын Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн 50 хувь эзэмшдэг Херо энтертэйнмент компанийн бүтээл “Монгол хаан” жүжгийн гадаад сурталчилгааг хийсэн нь баримтаар тогтоогдов.
Улс төрд нөлөө бүхий этгээдүүд биечлэн оролцсон байж болзошгүй ийн олон хэргийг нэг дор шалгаж эхэлсэн учраас "Hero" ажиллагаа явагдаж, цагдаагаар дамжуулан Г.Занданшатарын засгийг огцруулах, МАН дахь нийслэлийн намын суудлаа авч үлдэх сүүлчийн тэмцэл эхэлсэн бололтой.
Өөрөөр хэлбэл, МАН өөрөө өөрийгөө цэвэрлэж, салхи оруулах ёстой гэсэн Н.Учралын мессежинд сүүлчийн орогнол хайсан "улс төрийн хулгайч, авлигачид" хөдөлгөөнд орж, иргэдийн уур бухимдлыг хөдөлгөхийн тулд "цагдаа"-гаар шоуддаг, өгөөш тавьдаг ээлжит зохиолоо амилуулжээ.
Сүүлийн өдрүүдэд маш олон “томчуудын” тэр дундаа ах дүү хоёрын асуудлыг хөндөгдөж эхэлсэн учир эх орончдын дүртэй жагсагчид, лайваар гол зогоох төлбөртэй иргэд, шударга ёсны нэр барьсан нийтлэлч, "хиам"-чдыг хөдөлгөөнд оруулсан цаад эздийн хүсэл сонирхол нэгэнт ил болжээ.
Тэдний төлөвлөгөө ёсоор иргэдийн бухимдлыг төрүүлэх, төрийн тусгай алба хаагчдаар "туг тахих" цуврал нийтлэл, мэдээ, төлбөртэй лайвуудыг хуваарийн дагуу түгээн, гаргаж буй гэх. Улс төрчдийн энэ мэт хууль бус үйлдлүүдийг хууль, хяналтын байгууллага шалгаж, зохих хариуцлагыг нь тооцох буй за.








