Эрдэнэт хотын 50 жилийн ойн баяр наадмын нээлтийн төсвийг 1,5 тэрбум байхаар төсөвлөжээ
2026 оны 3 сарын 04

Эрдэнэт хотын түүхт 50 жилийн ойн баяр наадмын ерөнхий найруулагчаар “Эм Эм Ди Эм” ХХК-ийн захирал, продюсер Б.Лхагвасүрэн, зөвлөх найруулагчаар МУУГЗ, найруулагч Д.Баярбаатар, ерөнхий продюссераар Марийнский театрын гоцлол дуучин Д.Дагвадорж нар ажиллахаар болжээ.
Мөн зохиолын зөвлөхөөр яруу найрагч Ш.Гүрбазар ажиллах юм байна.
Тус компани нь нийт 1,5 тэрбум төгрөгийн төсөв танилцуулсан бөгөөд төвийн болон орон нутгийн урлагийн байгууллагууд, шилдэг гэсэн уран бүтээлчдийг оролцуулахаар төлөвлөжээ.
Эрдэнэт хотын 50 жилийн ойн баяр наадмыг 7-р сарын 23,24,25-ны өдрүүдэд зохион байгуулах товыг Засгийн газарт хүргүүлжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
667796
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс
