30 хоногийн үүрэг даалгавар авсан ЭХ-ний сайд Б.Чойжилсүрэнг энэ долоо хоногт огцруулах уу?

2026 оны 2 сарын 23

Arslan.mn

Ерөнхий сайд Г.Занданшатар Үндсэн хуулиар өөрт олгогдсон эрхийнхээ дагуу хаврын чуулганы өмнө Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнг ажилдаа хариуцлагагүй хандсан гэх үндэслэлээр чөлөөлж магадгүй талаар асуудал улс төрийн хүрээнд яригдаж эхэлжээ.

Учир нь Засгийн газрын энэ оны нэгдүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд хугацаатай үүрэг өгсөн билээ. Тодруулбал, 30 хоногийн дотор эрчим хүчний салбарт үүсээд буй хүндрэл, доголдлыг шийдвэрлэж, тодорхой ахиц гаргахыг даалгасан бөгөөд эс биелүүлбэл хариуцлага тооцно гэдгийг анхааруулсан юм.

Уг хугацаа энэ долоо хоногт дуусгавар болж байгаа тул сайдын албан тушаалын асуудал олны анхаарлын төвд байна.

Сайд Б.Чойжилсүрэн тухайн үед “Үнэнийг хэлэхэд, 2027 оны наадам хүртэл эрчим хүчний дутагдал бүрэн арилахгүй. Хэрэв ажлаа өгөх шаардлага гарвал өгнө. Энэ албан тушаалыг авсан шигээ өгч чадна” хэмээн байр сууриа илэрхийлж байв.

Түүнд хариуцлага тооцох эсэх нь ойрын өдрүүдэд тодорхой болох нь...

Холбоотой мэдээ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
667649
0 эможи

Б.Чойжилсүрэн

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up