АТГ-т шалгагдаж эхэлсэн Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат ₮69 саяын ОРЛОГОТОЙ гэжээ

Өчигдөр Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбатын гэр, албан өрөөнд АТГ-аас нэгжлэг хийжээ. Авилгын хэрэгт түүнийг болон холбогдох хүмүүсийг хамт шалгаж буй аж.
Тодруулбал, тендерийн үйл ажиллагаанд нөлөөлсөн, авлига авсан гэх хэрэгт холбогдуулан шалгаж байгаа бөгөөд түүний хувьд Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, тодорхой хүнтэй уулзах, харилцах, харилцаа холбоо тогтоохыг хориглох хязгаарлалттай байгаа юм.
Тэгвэл АТГ-т шалгагдаж эхэлсэн Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбатын 2024 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.
Тэрбээр мэдүүлэгтээ:
Өөрийн орлого: ₮69 сая
Гэр бүлийн орлого: ₮48 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮0 сая
Орон сууц барилга байгууламж: ₮251 сая /Орон сууц-1 /
Тээврийн хэрэгсэл: ₮100 сая / Lexus, RX 450 маркийн тээврийн хэрэгсэлтэй/
Мал аж ахуй: ₮33 сая /Адуу-25, Хонь-18, Ямаа-41/
Газар: ₮30 сая /Эзэмших-5га-1/
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮82 сая
Хадгаламж: ₮58 сая
Авлага: ₮0 сая
Зээл: ₮0 сая гэж мэдүүлжээ.
Ташрамд дурдахад, Монгол улсын төсвийн 80 гаруй хувийг уул уурхайд түшиглэн бүрдүүлдэг Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат нууц амрагтаа 20 тэрбумын тендер бэлэглэсэн гэх мэдээлэл зарим хэвлэлээр гараад байсан.


