“Эрдэнэт үйлдвэр“-т эзэн суусан Ц.Бат-Энх ₮2,2 тэрбумаар үнэлэгдэх малтай “МЯНГАТ МАЛЧИН“

2026 оны 2 сарын 06

Arslan.mn

Бид улстөрч, төрийн өмчит үйлдвэрийн дарга, албан хаагчдын хөрөнгийг ХОМ-оос нээлттэйгээр олон нийтэд хүргэж байгаа билээ.

Энэ удаад “Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ийн Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны бодлогын газрын дарга Ц.Бат-Энхийн 2024 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна. 

Тэрээр МАН-ын Нарийн бичгийн дарга асан Ц.Бат-Энх өнгөрсөн 2021 онд “Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ийн орлогч даргаар томилогдсон билээ. Түүний хувьд өмнө нь  "Эрдэнэт медикал эмнэлэг" ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллахдаа тушаал гаргаж өөртөө урамшуулал олгосон болохыг АТГ-аас тогтоож, түүнд хариуцлага тооцохын шаардаж байсан удаатай.

Түүний орлого Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-т орсноор 66 сая төгрөгөөс 245 сая төгрөг болж НЭМЭГДЖЭЭ.

Өөрөөр хэлбэл, хувийн компанигүй, хөрөнгө оруулсан компани байхгүй, зөвхөн төрийн албан хаагч ажээ.  Төрд ажиллаж хувьдаа нэг ч бизнес эрхэлж үзээгүй гэжээ.

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮245 сая
Гэр бүлийн орлого:  ₮0 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮0 сая
Орон сууц барилга байгууламж: ₮2,5 тэрбум /Үйлдвэрлэлийн зориулалттай барилга-1/
Тээврийн хэрэгсэл: ₮190 сая /Toyota, Land Cruiser 200/
Мал аж ахуй: ₮2,2 тэрбум  /Хонь-1115, Үхэр-207, Хурдан удмын адуу-139, Адуу-546/
Газар: ₮5 сая / Эзэмших-699м2-1, Өмчлөх-5632-1 /
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮115 сая
Хадгаламж: ₮6 сая
Авлага: ₮1,6 тэрбум 
Зээл:  ₮48 сая гэж мэдүүлжээ.

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
667490
1 эможи

Зочин
2026-02-06 22:24
энэ өвгөн болиоч
Зочин
2026-02-06 21:44
за энэ ч сайн идэх байх даа
Бор
2026-02-06 13:29
Ямар авлага гэхээрээ 2 тэр бум шахуу байдаг юм болдоо ...
keyboard_arrow_up